Хэт хүйтрэлээс шалтгаалж сурагчдын амралтыг сунгалаа

img

БСШУСЯ, ЭМЯ, нийслэлийн Эрүүл мэндийн газар, Боловсролын газрын удирдлагууд өнөөдөр өглөө хуралдаж, сурагчдын амралтыг сунгах шийдвэр гаргасан. Энэ талаар БСШУСЯ, нийслэлийн Эрүүл мэндийн газар, Боловсролын газрын холбогдох албаныхан мэдээлэл хийлээ. 

 

Гэрэл зургийг MPA.MN

 

БСШУСЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Мөнхбаатар цаг агаарын байгууллагаас ирүүлсэн мэдээг үндэслэн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралтыг энэ сарын 30 хүртэл сунгасан сайдын тушаал гарсан гэх мэдээллийг өгөв. 

 

Зөвхөн цаг агаарын нөхцөлөөс шалтгаалж, амралтыг сунгасан уу? Ханиад томуугийн дэгдэлт ямар байгаа вэ?

 

НЭМГ: Томуу, томуу төст өвчний дэгдэлт нөлөөлөөгүй. Томуу, томуу төст өвчний дэгдэлт 8.6 хувьтай байна. Энэ нь хязгаарлалт тогтоох хэмжээ биш. Гэхдээ цаг агаарын хүйтрэлээс шалтгаалж, томуугийн өвчлөл нэмэгдэж магадгүй учраас урьдчилан сэргийлэх зорилгоор ийм арга хэмжээ авч байна.

 

-Амралт сунгаснаар сурагчдын зуны амралтад өөрчлөлт орох уу?

 

НБГ: Зуны амралтын хуваарьт өөрчлөлт орохгүй. Энэ долоо хоногийн, пүрэв, баасан гаригийн хичээлийн асуудал байгаа. Үүнийг явцын дунд зохицуулна. Харин сунгасан хугацааны хичээлийг гуравдугаар улирлын 14 хоногийн амралтын 7 хоногт нь шилжүүлэх бүрэн боломжтой.

 

-Хөдөө орон нутгийн сурагчдын амралтын сунгасан уу?

 

 БСШУСЯ: Завхан, Ховд аймгаас хүсэлтээ ирж шийдвэрлүүлсэн. Тус аймгуудын сургуулийн сурагчдын амралтыг мөн долоо хоногоор сунгах сайдын тушаал гарсан. Бусад аймгуудын сургуулийн хичээл хэвийн үргэлжилнэ.

 

-Цэцэрлэгүүдийг яах вэ? Мөн оюутнуудыг амралтыг зохицуулах уу?

 

БСШУСЯ: Цэцэрлэгүүд хэвийн ажиллана. Оюутнуудын хичээл орох болоогүй учраас энэ асуудал яригдаагүй.

 

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

mongol:
Manaihan saihan tyilshirnaa yag hyitenii udur huraldaa irehdee daarch irengyytee hoorondoo yamar hyiten bnaa gej yaringyytaa amraltiig hoishiluuldag getel dulaahan 2 gurvahan honogiin daraa bolohoor baihad ter yed hyraldval sungahgyi geh bsan shyy kkkk argagyi l mongolchuud alsiig bish margaash oglood zoriylj
2017-01-17
Irgen:
Zov zov. 4-n 9 ehlej bna.
2017-01-17
Irgen:
Болиоо боль! Хаана бна тэр хэт хүйтрэлт чинь? Гадаа бээлиййгүй явж болоод бна. Ирэх долоо хоногоос 10 хэм хүртэл эрч нь сулрана. Туйлбаргүй нялцгай ЗГ. Үр хүүхдээ ч яг өөрсөдшигээ хариугүй амьтад болгох юм.
2017-01-17
Zochin:
Зөв шийдвэр байна
2017-01-17