ӨМӨЗО-ны эрдэмтэнд “Хубилай хаан” медаль гардуулав

img

 

ӨМӨЗО-ны нэрт эрдэмтэн, доктор, профессор Б.Гэрэлтийг ШУА-ийн дээд шагнал “Хубилай хаан” алтан медалиар шагнасныг ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл өнөөдөр гардууллаа.

 

 

Доктор, профессор Б.Гэрэлтийн монголын анагаах ухааныг хөгжүүлэх талаар шинжлэх ухаанд оруулж буй бүтээл туурвил, Монголын залуу эрдэм шинжилгээний ажилтнуудыг өөрийн материаллаг баазыг түшиглэн судалгааны шинэ арга зүй эзэмшүүлэх, докторант, магистрантурын эрдмийн ажлыг удирдах чиглэлээр явуулж буй холч бодлого, хичээл зүтгэл, хөдөлмөр бүтээлийг үнэлэн ийнхүү шагнаж байгаа юм.

 

Доктор, профессор Б.Гэрэлт нь 1999 оноос монголын эмийн ургамлыг судлах туршилт судалгааны лабораторийг анх санаачлан байгуулсан бөгөөд тус лаборатори нь Япон, ХБНГУ, АНУ улсуудад үйлдвэрлэсэн судалгаа шинжилгээний өндөр нарийвчлал бүхий сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогджээ. 1999 оны сүүлчээр тус лабораторийг Өвөрмонголын Их сургуулийн Монгол эмийн химийн институт болгон өргөтгөсөн байна. Тэрбээр 2000 оноос эхлэн Монголын Уламжлалт анагаахын шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн корпорацитай судалгаа шинжилгээний ажлыг хамтран гүйцэтгэж иржээ. Түүнчлэн 10 гаруй шинэ эмийн стандарт, технологийн нөхцлийг батлуулан практикт нэвтрүүлсний дотроос ДОХ-ын эсрэг судалгаа шинжилгээний ажил нь эрдэмтэн судлаачдын сонирхлыг ихээхэн татдаг байна.

 

В.Бат

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Zohiolch:
Ta harin uuruu yamar undesten be!. Lavl Mongol hun bish baina.
2017-01-18
зочин:
өвөрмонголчуудыг муу хэлнэ гэдэг чинь өөрийгөө л муу хэлнэ гэсэн үг өвөрмонгол гэж тусдаа үндэстэн байдаггүй монгол гэж нэг л үндэстэн байдаг
2017-01-17
зочин:
Өвөрмонголчууд чинь хужаагаасаа дор нөхдүүд шүү дээ. Хоёр талд далжигнаж, хов жив ярьж, юм будирлуулдаг хүмүүс. Их чалчаа бас хажууд нь. Тэдэнтэй нэг их холбогдоод байх хэрэг байхгүй шүү бидэнд
2017-01-17
Zohiolch:
Ta harin uuruu yamar undesten be!. Lavl Mongol hun bish baina.
Зочин:
Болждээ
2017-01-17
Зочин:
Er mongol tsustai hvnde gabiat ugj bh yostoi tenger lhasvren gerelt bvgd l mongol ulsiin gabiat shud abaagui shud ene erunhiilugch guai ugduggui yum bh da
2017-01-17