Хариуцлагаа хамтад нь үүр “томчуудаа”

img

Сүүлийн жилүүдэд хүн амын төвлөрөл өсч, үйлдвэрлэл үйлчилгээний шинэ салбарууд байгуулагдаж байгаа. Тэр хэрээр иргэдийн хэрэглээ ихэсч хог хаягдлын хэмжээ, нэр төрөл жилээс жилд нэмэгдэж байна. Улсын хэмжээнд 2015 оны байдлаар хог хаягдлын төвлөрсөн 371 цэгт 2.3 сая тонн хог хаягдал цугларсан бол зориулалтын бус газарт 104 мянган тонн хог хаягдал хаясан, 34 мянган га талбайг бохирдуулсан байсныг цэвэрлээд байгаа гэх мэдээллийг холбогдох албаныхан өгч байгаа.

 

Тэгвэл үйлдвэрлэгч, импортлогч гээд хог хаягдал үйлдвэрлэгчдэд ямар хариуцлага хүлээж байгаа вэ гээд холбогдох албаны хүмүүсээс асуухаар урдаас нүдээ бүлтийлгээд, амаа ангайгаа, мөрөө хавчаад “мэдэхгүй” гэх байх даа.

 

Энэ бүхэн хууль, эрх зүйн орчин хангалтгүй байгаатай шууд холбоотой.  Ялангуяа аюултай хог хаягдлын асуудал манай улсад хурцаар тавих цаг нь аль хэдийнэ болсон. Гэтэл одоо болтол аюултай хог хаягдалтай холбоотой үйл ажиллагааг зохицуулах хууль, эрх зүйн орчин хангалтгүй хэвээрээ л байна. Тиймээс ч  “аюултай” гэх тодотголтой хог хаягдлыг байгаль орчинд ээлтэй аргаар устгах байгууламж байхгүй.

 

Ихэнх хог нь энгийн хог хаягдалтай хамт хогийн цэгт, зарим нь хөрс усанд шууд хаягдаж, үлдсэн нь зориулалтын бус газар хадгалагдаж байгаа нь нууц биш. Аз болж Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг яг одоо УИХ-аар хэлэлцэж эхлээд байгаа юм. Энэ хуулиар үйлдвэрлэгч, импортлогч гээд хог хаягдал үйлдвэрлэгчдэд хариуцлага тооцдог хууль, эрх зүйн орчинг бий болгохоор яригдаж байгаа. Хуулийн төслийг хэлэлцэж байх хугацаанд хэн нэгний эрхмийн бизнесийн эрх ашгийг хөндөх магадлалтай гээд хаягдаж, гээгдчихгүй л бол ямар ч байсан хуультай болох нь.

 

Ялангуяа амьдралд хэрэгтэй ч байгаль, экологид онцгой сөрөг нөлөөтэй олон бүтээгдэхүүнээр Монгол орон дүүрээд байна. Тэр дундаа нялх хүүхдийн нэг удаагийн живх гээч зүйл байгаль эклологид хамгийн хортой талаар сүүлийн үед Европ даяараа шуугиж байгаа. Харин манай улсад л хот, хөдөөгүй замын хажуугаар, гуу жалга болгонд хэрэглээд хаясан живх хөглөрч байна.

 

Телевизүүдээр нь “Уян зөөлөн, биед эвтэйхэн, харшил өгөхгүй, өдрийн турш хүүхдийг хуурай байлгана” гээд магтаад, сурталчлаад л байгаа. Мэдээж энэ төрлийн бүтээгдэхүүн импортлогчид  хэдэн арван тэрбумаар нь ашиг орлого олж байгаа. Харин импортолж ашиг олж байгаа бүтээгдэхүүнийх нь хог хаягдал байгальд шингэж, алга болох хугацаа нь 100 жилээр хэмжигддэг хор гэдгийг мэдэхгүй байна л гэж байхгүй.

 

Монголд “Таванбогд”, “Номин”, “Макс”, “MSM” гээд гарын таван хуруунд багтахаар цөөхөн хэдхэн “том” гэгддэг компаниуд л хүүхдийн живхийг импортлон, худалдаж буй. Тэгвэл жилээс жилд төрөлт нэмэгдэхийн хэрээр энэ төрлийн бизнес эрхлэгчдийн түрийвч түнтийх нь ойлгомжтой. Учир нь нэг хүүхэд хоёр нас хүртлээ 2-8 мянган живх хэрэглэдэг гэсэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаа байдаг юм билээ. Тиймээс цаашдаа хэчнээн мянган живх зуу зуун жилээр Монгол Улсад хог болон хөглөрөхийг хэлж мэдэхгүй юм. Юутай ч нэн яаралтай энэ төрлийн бизнес эрхлэгчид ашгийг нь хүртэж байгаа л юм чинь хариуцлагыг нь хамт нь үүрүүлэх нь чухал байна. Өөрөөр хэлбэл, живх импортлогч “томчууд” энгийн бус татвар төлөх үү. Эргээд боловсруулах үйлдвэрийг барих уу гэдгээ сонгох хэрэгтэй.

Эх сурвалж: MMinfo.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Bat:
Tsagdaa chi ajlaa hiigeechee ene gomo monhoo gesen nohoriig shalgaachee zovlontoi yum
2017-01-19
Зочин:
MAN iinhan zutgene tsulmunu idne ANiinhan undseer ni tsulmuj suiruulne hoyulang ni haraaj zuhsen ard tumen l bh shiv ur dund ni uls udruus udurt doroitsoor l
2017-01-18
gomo munhuu:
ugui ee ene neg nuhur iin asuudliig tsagdaa shalgaad neg tiish ni bolgoosoi
2017-01-18
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР.АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. АН- хан Бүтээлч санааг ЭХЛҮҮЛНЭ ХЭРЭГЖҮҮЛНЭ. Эх орноо бодсондоо л тэр. Одоогийн байдал Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ
2017-01-18
zochin:
ГОМО МӨНХӨӨ ЦАГААН ШОНХОРЫН ЭНХТАЙВНААС АВСАН МӨНГӨӨРӨӨ ЖООХОН БАНДИ НАР УРУУ ТАТАХАА БОЛЬ ИЧДЭГГҮЙ ГОМО
2017-01-18