Гишүүдийн ирц хүрээгүйгээс хуралдааныг хойшлууллаа

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо өнөөдөр 09.00 цагт хуралдахаар товлосон байлаа. Хуралдаанаар Мал, амьтны эрүүл мэндийн тухай, Малын генетик нөөцийн тухай хуулийн төслийг болон Ажлын хэсэг байгуулах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байв.
Гэвч байнгын хорооны гишүүдийн ирц хүрсэнгүй. Тиймээс хуралдааныг ирэх долоо хоног хүртэл хойшлууллаа.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ