З.Санждорж лам хүүгээ Х Богдоор тодруулсан уу

XIV Далай лам Монголд айлчилна гэх мэдээтэй зэрэгцэн Х Богдыг тодруулахаар ирж буй хэмээн ундууцаж, хэвлэлийн хурал хүртэл хийсэн ганц хүн нь “Монголын бурхны шашинтны шинэ төв”-ийн тэргүүн З.Санждорж. Тэрбээр Далай ламыг эх орондоо хүлээн авч болохгүй, Богдын хойд дүрийг тодруулахаар ирж байгаа нь Монголын дотоод асуудалд хэт оролцож байна хэмээн дургүйцлээ илэрхийлсэн. Гэвч Далай лам Богдын асуудалд оролцоогүй. Харин З.Санждорж ламын хардлага тээж, дургүйцлээ илэрхийлээд байсны шалтгаан ил болов.
Оны өмнөхөн IX Богдын хойд дүр хэмээн нэгэн хүүгийн зураг нийгмийн сүлжээгээр тархсан. Харин X Богд гэх энэ хүү нь З.Санждорж ламын хүүхэд гэх мэдээлэл цацагдлаа. Хүүгийн ээжийг Сарантуяа гэдэг гэнэ.
Далай ламын айлчлалыг эсэргүүцэн мэдээлэл хийж, бидний асуудлаас хошуугаа тат хэмээн “агсамнаж” байсан нь ийм учиртай аж. Өөрөөр хэлбэл өөрийн төрлөө Богдод өргөмжлөхөд нь Далай лам саад учруулна хэмээн “айжээ”.
Архивын баримт ухвал, З.Санждорж нь Гандантэгчилэн хийдийн Ганданлавранд БНСУ-аас бэлэглэн бүтээлгэж байсан 8 тонны бурхныг хулгайлж байгаад үйлдэл дээрээ баригдаж шившгээ тарьж байсан баримт одоог хүртэл хадгалагдсаар буй аж. Мөн Польшид ардын эмчээр ажиллаж байхдаа ч хулгай хийж, нүүр хийх газаргүй болоод эргэн ирсэн гэж учир мэдэх хүмүүс ярилцдаг.
Түүнийг БНХАУ-ын Коммунист намын Төв Хорооны нөлөө бүхий эрхэм Ванчин Богдтой сүлбээ холбоотой гэдэг. Түүнээс их хэмжээний мөнгө авч Соёлын дурсгалт өв Дамбадаржаалин хийдийг сэргээн засварлах нэрээр өөртөө авч дотуур байр болгох санаатай яваа гэх яриа ч бий. Харин энэ удаа З.Санждорж, Ванчин Богдтой нийлж, өөрийн бутач хүүгээ Богдоор тодруулжээ.
Далай ламын Монгол Улсад хийх номын айлчлалыг дэлхийн улсуудаас Хятад, монголчуудаас З.Санждорж лам л эсэргүүцсэн. Харин одоо эсэргүүцлийн шалтгаан тодорхой боллоо.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ