Орчны агаарын чанарт хэмжилт хийлээ

img

Чингэлтэй дүүргийн 7 буудлын сэлбэ төв, Сонгинохайрхан дүүргийн Баянхошуу 8 дугаар хороонд хөдөлгөөнт харуулаар орчны агаарын чанарт 720 минутын турш тасралтгүй хэмжилт хийлээ гэж Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газраас мэдээллээ.

 

Уг хэмжилтийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/342 дугаар тушаал, Агаарын чанарын мэдээлэл гаргах журам, Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын суурин эх үүсвэрээс агаарт гаргах бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх хэмжээ тогтоох төсөл боловсруулах журмын хүрээнд Envairon ХХК-ийн захиалгаар хийсэн байна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ