Хүнээ биш түүхий нүүрс хотод оруулахыг хориглоё

img

 

Агаарын бохирдол Улаанбаатарыг эзлээд нэлээд хэдэн жил боллоо.  Утаагүй болох талаар бодлого боловсруулж, төсөл хэрэгжүүлдэг ч үр дүн гарсангүй.  Жил ирэх тусам утаа улам нэмэгдэж, нийслэлчүүдийн халдашгүй дархан эрхэнд нөлөөлөх болов.  Бид өнгөрсөн хугацаанд утаанд хэдэн зуун тэрбум төгрөг цацаад ч тусыг эс олсон.  Харин утааны эсрэг шийдлүүдээс хэрэгжих боломжтой хамгийн энгийн арга нь  ердөө л түүхий нүүрсийг нийслэлд оруулахыг хориглох юм.  Энэ талаар  ШУА-ын эрдэмтдийн баг судалгаа хийж, төр засгийн удирдлагуудад танилцуулдаг ч хэрэгжүүлэх  тал дээр хойрго хандсаар иржээ.  Хэрэв бид 2011 онд ҮАБЗ-өө хуралдуулж, “Утаа гамшгийн хэмжээнд хүрлээ” хэмээн зарласныхаа дараагаас  л түүхий нүүрсийг нийслэлд оруулахыг хориглосон бол одоо байдал арай өөр байх байлаа.  Өнгөрсөн хугацаанд  ашиг хайгчид утаагаар баяжиж,  нэг хэсэг нь шоу хийн улс төрд гарч, нэр хүндийг ч оллоо. Харин эрүүл мэндээрээ хохирч, хулхидуулж хоцорсон нь нийслэлийн иргэд байв.  Гэхдээ одоо ч түүхий нүүрсийг хориглох асуудлыг ажил хэрэг болгоход оройтоогүй байна. 

Нийслэлийн төвлөрлийг багасгаж, хөдөөнөөс хүн хүлээн авахгүй хэмээн иргэдийнхээ  эрхийг зөрчсөн шийдвэр гаргаж байхаар түлшиндээ ач холбогдол өгч  түүхий нүүрсийг нийслэлд оруулахыг одооноос хориглоё.  Нийслэлийн 157 байршилд 337 уурын зуух утааг үйлдвэрлэж байна.  Мөн Улаанбаатарын хэмжээнд 1400 гаруй нам даралтын зуух байдаг талаар Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх  хорооны судалгаа бий. Эдгээр зуух нь Улаанбаатарын хорт утааны 30 хувийг ялгаруулдаг бол эхний ээлжинд эдгээр жижиг оврын уурын зуухыг угаасан нүүрсээр хангачихвал агаарын бохирдол 30 хувиар багасах боломжтой болно.  Түүний дараа гэр хорооллын  220 мянган яндантай бас л энэ хэлбэрээр тэмцэж болох юм.  Тэгвэл Улаанбаатарын утаа 80 хувь багасах боломжтой болж байна. Нүүрсийг угаах технолого нь тийм ч өндөр өртөгтэй биш.  Түүхий нүүрсийг боловсруулснаар илч чанарт нөлөөлөхгүйгээр хорт нэгдлүүдийг үгүй хийж байна гэсэн үг.   Энэ төрлийн технологийн үйлдвэрийг хэд хэдийг бий болгосноор ажлын байр ч нэмэгдэх боломжтой. Ийм нэгэн шийдлийг Төр засгийн удирдлагуудад уламжилж байна.  Одоо элдэв төсөл хөтөлбөр боловсруулж, “мөнгө саах” хүсэлтэй нэгний гар хөл болохгүйгээр жинхэнэ утааны эсрэг ажиллах цаг болжээ. 

 

Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр агаарын бохирдлын төвшний үндсэн хэмжүүр болох тоосонцор, хүнд металь нийслэлийн гэр хороололд Монгол Улсын стандартаас 15 дахин, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын стандартаас 35 дахин илүү байна. Судлаачдын үзэж байгаагаар уушгины хатгалгаа өвчний улмаас эмнэлэгт хэвтсэн хүүхдүүдийн 80 хувь нь өвлийн улиралд, үүнээс 53 хувь нь агаарын бохирдолтой холбоотой байна. Мөн өвөлд ургийн гаж хөгжил, зулбалт 3.6 дахин их байгаа судалгаа гарчээ. Ийнхүү гамшгийн хэмжээнд хүрч, олон нийтийн эрүүл мэндэд заналхийлж буй агаарын бохирдлын нэгэн гарц нь түүхий нүүрсээ боловсруулах асуудал юм.  Хүнээ биш түүхий нүүрсээ нийслэлд оруулахыг хориглоё.

 

Т.БАТСАЙХАН

 

Эх сурвалж:polit.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Khuduuguus dobtlon irj niisleliic ezlen abagchidiin dvr turkh, urchig balaguudiin dunguj ungun tal ni ene, Iimees tedniig dariu nutagt ni butsaa.
2017-01-19
Зочин:
nvvrs uuruu orj irekhgvi ,kharin khvn l tvvniig khereglekh gej oruulj irne.Tiimees khvniig ni khoriglokh ni zub. Bas ulaanbaatart odoo negch oron suuts, baashin nemj barikh khreggvi.Uchir ni .Zaluus oron suutsand ni orood, khugchidvvd gertee vldeed utaagaa tabidagaaraa tabina.
2017-01-19
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР.АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. АН- хан Бүтээлч санааг ЭХЛҮҮЛНЭ ХЭРЭГЖҮҮЛНЭ. Эх орноо бодсондоо л тэр. Одоогийн байдал Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ
2017-01-19
татвар төлүүлэх жагсаал:
Тодорхой хийсэн ажилгүй хулгай зэлгийгээр УБ-т аж төрж буй өрх айл олон мянга. УБ-чуудыг өвч хуучтай болгон, олон өтгөс нялхасын амийг 20 жилийн турш авч буй гэр хорооллынхон нэг юм бодох цаг болсон. Өвөл нь утна, хавар, зуны борооноор хог угаадас, жорлон, нус, шээсээ хотын төв рүү урсгана, нөгөөх нь машины дугуйд нь бургиж хамар ам, гэр орныг чигжиж ирлээ. Гэсэн атлаа хавдар, халдварт өвчин салдаггүй гэж тэд гайхан ярина. машиныхаа татврыг төлдөг шигээ гамшигт угаадас, утааны татвраа тэд өндрөөр төлөх ёстой. Татвараар орсон мөнгөөр нь эмнэлэг байгуулая. Үүнийг эсэргүүцэж буйд нь шийтгэл оноох ёстой. Хүний амь насыг санаатай хөнөөсөн, мэндэд нь ноцтой гай учруулсан хүнд ногдуулдгийн ижлээр шийтг. 20 гаруй жил ийм ял үйлдэж буй этгээдүүдэд энэ багадана. Өндөр татвар төлөхгүй айлуудад УБ-аас үтэр даруй гаргаж шилжүүлэх жагсаал 28-нд хот даяар явуулая.Таарсан газраа там болгодогоо зогсооё
2017-01-19
Зочин:
Khuduuguus dobtlon irj niisleliic ezlen abagchidiin dvr turkh, urchig balaguudiin dunguj ungun tal ni ene, Iimees tedniig dariu nutagt ni butsaa.
uyti:
Хуцалдаад байлгүй хурдан дулаараасай гэж залбир
2017-01-19
Зочин:
httpCash4Visits.comref.php?refId=344317 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2 таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5 нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30 хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30 доллар сардаа 150-900 долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Би эхнийхээ 30-г авсан
2017-01-19
Зочин:
Шилжилт хөдөлгөөнийг түр зогсоох нь зүйтэй. Тавантолгойг Эрдэнэт шиг хот болгож Үйлдвэр үйлчилгээний суурин болговол хотын ачааллыг тодорхой хувиар багасгах боломжтой. Эхний ээлжинд хотоос ажиллах хүч авч суурьшуулах бодлого явуулах хэрэгтэй. Малжуулах ИЛГЭЭЛТИЙН ЭЗЭД хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэрэгтэй бна. 10 сая төгрөг өгөөд амлалт үүрэг авхуулаад аль аймаг нутагт очихын тодорхойлоод явуулах нь зүйтэй шүү дээ.
2017-01-19
Zochin:
Цогц арга хэмжээ авах хэрэгтэй. Шилжилт хөдөлгөөнийг ч хорьё, түүхий нүүрс ч оруулахгүй байя, орон нутгаа ч хөгжүүлье, гэр хорооллыг барилгажуулья, хотоо ч ногоон болгоё... харин цогц хөтөлбөр хэрэгтэй байна. нэг жилийн биш үе шаттайгаар 5 жил хэрэгжих байвал сайн байна.
2017-01-19