”Сумтай 5” ташууртай болжээ

АН-ын дарга З.Энхболд нэр дэвшигч тавыг гараанаас гарахад нь нэгдлийг эрхэмлэхийг захиж, таван сум бэлэглэсэн. Тэгвэл "Сумтай 5" ташууртай болжээ. Тэдэнд Баян-Өлгийн Ардчилсан намынхан ташуур бэлэглэсэн байна. Казак түмний ёсонд айл бүрт Сары ала Камшы буюу ташуур байдаг. Энэ нь гэрээс Сатани буюу шулам, дайсныг ташуурдан хөөхийг бэлгэддэг юм байна.
Нэр дэвшигч Л.Гантөмөр энэ ташуураар АН-ын албан тушаалын шунал, өс хонзон, ёс суртахууны уналт, алсын хараа, бодлогогүй, харалган байдлыг ташуурдан хөөх гэнэ.
С.Эрдэнэ, Л.Гантөмөр, Д.Эрдэнэбат, Ж.Батзандан, Н.Алтанхуяг нарын сонгуулийн сурталчилгааны уулзалт 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс эхэлж 40 хоног үргэлжлэн энэ сарын 28-нд дуусна. Харин санал хураалтыг энэ сарын 29-нд орон даяар нэгэн зэрэг явагдаж, АН-ын дарга тодорно.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ