Утааг бууруулах ажлыг эрчимжүүлэхийг шаардана

img

Гэрэл зургийг MPA.mn

 

“Утааны эсрэг ээж, аавуудын холбоо”-ны санаачлагаар “Боож үхлээ” утааны эсрэг жагсаалыг энэ сарын 28-нд дахин зохион байгуулахаар болсон. Жагсаалаар Ерөнхий сайд болон УИХ-ын гишүүдэд агаарын бохирдлыг бууруулах ажлыг эрчимжүүлэх шаардлага хүргүүлэх юм байна. Энэ талаар холбооны гишүүд мэдээлэл хийлээ.

 

Энэ сарын 10-нд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл (ҮАБЗ)-ийн өргөтгөсөн хуралдаан болж, агаар, орчны бохирдлын эсрэг авах арга хэмжээний талаар зөвлөмж боловсруулжээ. Уг зөвлөмжийг яаралтай хэрэгжүүлэхийг жагсаалаар шаардах юм байна.

 

Мөн “Утааны эсрэг ээж, аавуудын холбоо”-оос өнгөрсөн арванхоёрдугаар сарын 26-нд жагсаал зохион байгуулж, төр засгийн удирдлагуудад зарим шаардлага хүргүүлсэн. Тухайлбал, Засгийн газрын ээлжит хуралдааныг агаарын бохирдол ихтэй Сонгинохайрхан дүүргийн Баянхошуунд хийхийг шаардсан. Мөн агаарын бохирдлын сүүлийн 15 жилийн хугацаанд хийсэн ажлын тайланг энэ сарын 15-ны дотор нийтэд мэдээлэх, утааг 2018 оны нэгдүгээр сарын 01-нээс өмнө 80 хувь бууруулах төлөвлөгөө боловсруулж, танилцуулах, хүүхдийн өвчлөл, нас баралтын статистик мэдээллийг гаргаж нийтэд зарлахыг шаардсан юм. Гэвч хариу ирээгүй байгаа аж.

 

Мөн төрийн байгууллагууд агаарын бохирдлыг бууруулах анхны төлөвлөгөөг ирэх сарын 20-нд батлахаар төлөвлөсөн ч хэтэрхий удаашралтай хандаж буй тул дахин жагсаал зохион байгуулах болсноо холбооны дарга Ц.Пүрэвхүү хэлж байна.

 

Иймд зохион байгуулагчдын зүгээс иргэдийг уг жагсаалд идэвхтэй оролцохыг уриаллаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

8888:
Сүлжээний бизнес шиг танаас мөнгө шаардахгүй!!! httpCash4Visits.comref.php?refId=344187 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2 таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5 нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30 хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30 доллар сардаа 150-900 долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйл шаардахгүй. Маш амархан шүү. Амжилт.
2017-01-19
Kenzo:
Дэмжиж байна. Би очино.
2017-01-19
Зочин:
httpCash4Visits.comref.php?refId=344036 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2 таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5 нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30 хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30 доллар сардаа 150-900 долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйл шаардахгүй. Маш амархан шүү. Амжилт.
2017-01-19