Дипломат албыг мэргэшүүлэх шаардлагатай

img

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив.  Дараагаар нь Дипломат албаны тухай хуулийн төсөлд  нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.  Энэ хуулиар зарим дипломат төлөөлөгчийн газрыг татан буулгаж, дипломат албан хаагчдын нийгмийн асуудлыг зохицуулах юм.

 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүн Ж.Ганбаатар “Хүүхдийн цэцэрлэгт 300 мянган ам.доллар зарцуулах болсон нь жилийнх үү, сарынх уу. Хувийн хэвшилд мэргэшсэн албан хаагчид ажиллаж байна гэж байна. Яагаад хувийн хэвшилд мэргэшсэн боловсон хүчин ажиллаж болохгүй вэ? гэсэн асуултад ГХ-ны сайд Ц.Мөнх-Оргил “Зарим оронд цэцэрлэгийн төлбөр үнэтэй байдаг. Тиймээс  нийгмийн асуудлыг нь шийдэх үүднээс 300 мянган ам.доллар тусгаж байгаа юм. Дипломат албанд 35 хүртэлх насны залуучууд байдаг. Тэдний нийгмийн асуудлыг шийдэх хэрэгтэй” гэсэн юм. Харин гишүүн Ж.Ганбаатар хүүхдийн цэцэрлэгийн төлбөрт жилд 300 мянган ам.доллар гэхэд нэг хүүхэд 9000 ам доллар тусгаж байна. Энэ нь манай орны нөхцөлд үнэтэй тусч байгаа шүү” гэдгийг анхаарууллаа. Харин гишүүн Х.Баатарбилэг “Гадаад харилцаагаа тэлэх атал яагаад татан буулгаад байна вэ? Хуулиар татан буулгах тохиолдол хоёрхон байдаг юм билээ. Эхнийх нь нэн буурай орон бол нөгөөх нь улс төрийн нөхцөл байдалтай холбоотой. Хүүхдийн цэцэрлэгийн мөнгийг олох үүднээс дипломат төлөөлөгчийн газраа татан буулгах нь зөв үү”  гэсэн асуултыг тавилаа.   “Дипломат албыг мэргэшүүлэх шаардлагатай. Боловсон хүчний нөөц муудсан. Эдийн засаг сэргэсэн үед дипломат төлөөлөгчийн газрыг олноор бий болгосон. Харин санхүүгийн хувьд хүнд үед авч байгаа арга хэмжээ юм” гэж Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр хариулав.

 

Ийнхүү гишүүд асуулт тавьж, үг хэллээ. Дипломат албаны тухай хуулийн төслийн зарчмын зөрүүтэй санал хураалтыг  явуулсны дараагаар байнгын хороонд шилжүүллээ.

 

Дараагаар нь Ахмад настны тухай хуулийн  төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүлэв. Уг хуулийн төслөөр ахмадуудыг эрүүл мэндийн үзлэгт хамруулах талаар зарчмын зөрүүтэй хэд хэдэн санал гарсны олонхийг гишүүд дэмжив.  Түүнчлэн Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 1990-1992 онд Үндсэн хууль баталсан депутатуудад төрөөс нэг удаагийн тусламж олгохоор зарчмын зөрүүтэй саналд тусчээ.  Алдар цолтой ахмадуудад Элчин сайд цол багтдаггүй байна.   “Ерөнхийлөгчөөс олгож байгаа Элчин сайд гэдэг цол чинь хамгийн том хүндэтгэл. Гавьяат, Хөдөлмөрийн баатар авах нь тэр хүний хөдөлмөр, зүтгэл. Байрны асуудал бол өөр зүйл” хэмээн Элчин сайдуудад дэмжлэг үзүүлэх зарчмын зөрүүтэй санал дээр гишүүн Ц.Нямдорж тайлбар хийв. Гэхдээ Элчин сайдуудад дэмжлэг үзүүлэх энэ санал дэмжигдсэн юм. Ийнхүү зарчмын зөрүүтэй саналаар санал хурааж дууслаа.

 

Үргэлжлүүлээд Нялх, балчир хүүхдийн эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний тухай хуулийн төслийг ЭМ-ийн сайд А.Цогцэцэг танилцуулав.

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зөв хүн:
Ерөнхийлөгчийн зарлигаар олгогддог Элчин сайд, генерал 2 цолны хангамж тэнгэр газар 2 шиг л зөрүүтэй, нэг нь араас нь гарч, нөгөө нь өврөөс нь төрсөн юм шиг л байгаа шүү дээ. үнэхээр Нямдорж гишүүн онож хэлсэн бн. дипломатчдын хөдөлмөр, гавъяа зүтгэл бүрэн үнэлэгдэхгүй байгаа л даа. үүнийг энэ удаа хуулиараа зохицуулж өгөх байх гэх найдлага энэ албыг ойлгодог хүмүүсийн дунд хүлээлт үүсгээд байгааг толилуулья.
2017-01-20
зөв хүн:
Дипломат албаны тухай хуулийн өөрчлөлт, нэмэлтийг хэлэлцэж, нааштай шийдвэр гаргах гэж байгаа нь талархууштай. энэ алба уг нь мэргэжлийн тусгай алба байсан юм. гэвч ойлголтын буруугаас мэргэжлийн бус болгосон л доо. Төрийн тусгай алба нэртэй боловч бусад тусгай албадаас ганцаараа шоовдорлогдон үлдсэн, баян айлын шоовдор хүүхэд шиг л болсон. Уг нь энэ алба гадагшаа харсан Монгол улс юм шүү дээ. Дипломатчдын гэр бүл, үр хүүхдүүд их өрөвдөлтэй байдаг. гэр бүлийн хүн нь хамт олон, мэргэжлээсээ хөндийрөөд насны эцэст тэтгэвэрт гарахад харъяалагдах хамт олонгүй, тэтгэвэр нь хамгийн доод түвшингээр тогтоогддог. учир нь тасралтгүй ажилласан жил, авч байсан цалин нь тийм л байдалд оруулдаг. зарим оронд дипломатчдын гэр бүл тухайн оронд хөдөлмөр эрхлэх боломжгүйй байдаг уччир ЭСЯ-ндаа үйлчлэгч хийхээс өөр аргагүй л байдаг. ер нь тэдний цалин хангамжийг монголын нөхцлөөр жишиж харьцуулах нь буруу. тэднийг тухайн улсынх нь амьдралын түвшингээр жишиж тогтоох хэрэгтэй л ээ. Ерөнхийлөгчийн зарлигаар
2017-01-20