Улсын Онцгой байдлын комисс зүүн аймгуудад ажиллаж байна

Монгол Улсын шадар сайд У.Хүрэлсүх, ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Саулегаар ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 16-23-ны өдрүүдэд зүүн бүсийн өвөлжилт хүндэрсэн аймгуудад газар дээр нь очиж танилцан, орон нутаг болон онцгой байдлын байгууллагад заавар, зөвлөгөө өгч, цаг үеийн шинжтэй зарим тулгамдсан асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэж ажиллаж байна.
"Ажлын хэсгийнхэн өнөөдөр /2017.01.19/ Дорнод аймгийн Баяндун суманд ажиллалаа. Ихэнх сумдад цасан бүрхүүлтэй, өвс тэжээлийн дутагдалтай байна. Тиймээс Засгийн газрын тогтоолын дагуу орон нутагт хуваарилсан өвс, тэжээл, автомашин, бараа материалыг хүлээлгэн өгч байна” гэж ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле хэллээ.




СЭТГЭГДЭЛ БИЧИХ