Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн төслийг буцаалаа
УИХ-ын чуулганы баасан гаригийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг хууль санаачлагчдад буцаах тухай байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Ундармаа танилцуулав.
Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан гишүүд үг хэлэв. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулинд Ерөнхийлөгчийн сонгуулийг зарлахад юу нь болохгүй байгаа юм бэ?
СЕХ-ын дарга Ч.Содномцэрэн: Алдаатай зөрчилтэй, засч сайжруулах зүйл нэлээн байгаа. Үүнийг СЕХ бичгээр өгсөн. 2015 онд манай саналыг авалгүй баталсан. Ерөнхийлөгчийн сонгуулиар олонхын санал аваагүй бол дахин сонгууль явуулна гэдэг. Гэтэл 30 хоногийн дотор явуулах, 7 хоногийн дотор товлон зарлана гэсэн хоёр хугацаа бий. УИХ болон орон нутгийн сонгуулийн санал авах өдрийг тодорхой заасан. Гэтэл Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах өдрийг орхигдуулсан. Бид Үндсэн хуулийн дагуу зарлах саналыг хүргүүлсэн. Яриад байвал өөр зөндөө зүйл байна. 150 гаруй зарчмын зөрүүтэй саналд энэ бүх асуудлын зөрчлийг арилгахаар оруулсан.
Ийн гишүүдийн асуултын дараа санал хураалт явуулж, 88.4 хувийн саналаар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг хууль санаачлагчдад буцаалаа.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ