Гимнастикчид өндөр амжилт үзүүлэв

ОХУ-ын Благовещенск хотноо энэ сарын 13-16-ны өдрүүдэд гимнастикийн олон улсын тэмцээн болж, өндөрлөлөө.
Тэмцээнд Монгол, Филиппин, ОХУ-ын 14 багийн 100 гаруй тамирчин өсвөр үе, насанд хүрэгчдийн ангилалд өрсөлджээ. Тэмцээнд манай улсаас Ц.Алтантөгс, А.Оюунтуяа нарын дасгалжуулагч, 10 тамирчин оролцож, дөрвөн алт, гурван мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлэв.
Тодруулбал, залуучуудын олимпийн аварга Э.Эрдэнэболд, Д.Энхтүвшин, А.Энхтулга, Э.Мөнхнаран алт, Б.Болдбаатар, Б.Мөнхсайхан, Э.Өсөхбаяр мөнгө, Г.Мөнхзол хүрэл медалийн эзэд болжээ.
Эрэгтэй баг тамирчдаас:
- Э.Эрдэнэболд (Спортын II зэргээр) 9 тамирчинтай өрсөлдөж нийлбэр дүнгээр 60.900 оноогоор алтан медаль, Чөлөөт хөдөлгөөн 5 байр, Харайлт дэд байр, Бариулт морь дэд байр, Суга савлуур 6 байр, Цагираг 6 байр, Турник нэгдүгээр байрт,
- Д.Энхтүвшин, (Спортын I зэргээр) 17 тамирчинтай өрсөлдөж нийлбэр дүнгээр 69.950 оноогоор АЛТ, Харайлт 4 байр, Бариулт морь 1 байр, Суга савлуур 4 байр, Турник 6 байрт,
- Б.Болдбаатар, (Спортын I зэргээр) 17 тамирчинтай өрсөлдөж нийлбэр дүнгээр 69.950 оноогоор МӨНГӨ, Чөлөөт хөдөлгөөн 1 байр, Бариулт морь 6 байр, Суга савлуур 1 байр, Цагираг 6 байр,
- Э.Өсөхбаяр (Спортын I зэргээр) 17 тамирчинтай өрсөлдөж нийлбэр дүнгээр 68.400 оноогоор 5-р байр, Чөлөөт хөдөлгөөн 2 байр, Бариулт морь 5 байрт,
- А.Энхтулга (Насанд хүрэгчдийн ангиллаар) 9 тамирчинтай өрсөлдөж нийлбэр дүнгээр 82.550 оноогоор АЛТ, Чөлөөт хөдөлгөөн 1 байр, Харайлт 2 байр, Бариулт морь 1 байр, Суга савлуур 1 байр, Цагираг 1 байр, Турник 1 байрт,
Эмэгтэй баг тамирчдаас:
- Э.Болор-Эрдэнэ (Спортын I зэргээр) Чөлөөт хөдөлгөөн 11.240 оноогоор 4 байрт,
- Э.Мөнхнаран (Спортын I зэргээр) нийлбэр дүнгээр 48.000 оноотой АЛТ, Өндөр нам савлуур 3 байр, Дамжуурга 1 байр, Чөлөөт хөдөлгөөн 1 байрт,
- Г.Мөнхзул (Спортын дэд мастерын ангилалд) нийлбэр дүнгээр 32.950 оноотой 11-р байр,
- Г.Мөнхзол (Спортын дэд мастерын ангилалд)нийлбэр дүнгээр 45.700 оноотой хүрэл медаль,
- А.БолорЭрдэнэ (Спортын дэд мастерын ангилалд) нийлбэр дүнгээр 41.500 оноотой 8-р байр, Харайлт 6 байр, Өндөр нам савлуур 6 байр, Дамжуурга 3 байр, Чөлөөт хөдөлгөөн 2 байрт,
- Б.Мөнхсайхан (Насанд хүрэгчдийн ангилалд)өрсөлдөж нийлбэр дүнгээр 46.400 оноотой МӨНГӨ, Харайлт 1 байр, Өндөр нам савлуур 5 байр, Дамжуурга 1 байр, Чөлөөт хөдөлгөөн 2 байрт тус тус шалгарчээ.
Мөн манай улсын эрэгтэй тамирчид багийн дүнгээр 29225 оноогоор нэгдүгээр байранд шалгарсан байна. Харин эмэгтэй тамирчид багийн дүнгээр найман багаас гуравдугаар байрт шалгарчээ.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ