Улаанбаатарт 15 хэм хүйтэн байна

Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар солигдмол үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө, голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 23-28 хэм, Орхон-Сэлэнгэ, Эг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халхголын хөндий болон Дорнод Монголын тал нутгаар 17-22 хэм, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 13-18 хэм, говийн бүс нутгийн баруун хэсгээр 3-8 хэм, бусад нутгаар 6-11 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 13-15 хэм хүйтэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ