”Монгол бэлгээ сонгоцгооё”

09.00 цагт: Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн хэрэгжилт, шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн үйл ажиллагаатай танилцаж, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх талаар санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн гишүүд Шинжлэх ухааны технологийн сангийн байранд ажиллана.
10.00 цагт: Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас “Авто замын барилга, засварын хяналтын инженерийн гарын авлага”-ыг нийслэлийн Иргэний танхимд танилцуулна. Зам, засварын чанар, стандартын талаар мэдээлэл авах боломжтой. Утас: 99092568
10.00 цагт: Казахстанд энэ сарын 29-нд эхлэх дэлхийн оюутны спортын Универсиад наадамд оролцох Монголын баг тамирчдыг үдэх ёслол Спортын төв ордны дөрвөн давхарын хурлын танхимд болно. Энэ үеэр дэд сайд Ё.Отгонбаяр тус наадамд оролцох Монголын багийн тамирчин Ч.Отгонцэцэгт Монгол Улсын төрийн далбааг гардуулах юм.
11.00 цагт: Төр болон хувийн хэвшлийн эмнэлгүүдийн түншлэл, хамтын ажиллагааны үндсийг тавьж олон улсад магадлан итгэмжлэгдсэн анхны эмнэлэг Интермед эмнэлэг болон Хавдар Судлалын Үндэсний Төв (ХСҮТ) нь эмнэлгийн тусламж, үйлчилгээний чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа болно. Утас: 99063902
11.30 цагт: Эмнэлгийн програм хангамж үйлдвэрлэгч Үндэсний IT компаниуд Монголын Эрүүл мэндийн салбарын Мэдээллийн технологи, програм хангамжийн хөгжлийн төлөө нэгдэж байгаа талаар хэвлэлийн бага хурал хийнэ. Утас: 88002753, 88003247
11.00 цагт: “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл”-ийн 2017 оны анхдугаар хуралдаан Шадар сайдын өрөөнд болно. Утас: 89999926
11.00 цагт: 2017 онд АНУ, Монгол Улсын хооронд Дипломат Харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож байгаатай холобгдуулан Гадаад харилцааны яам, АНУ-ын Элчин Сайдын Яам, Монголын Урлагийн Зөвлөл хамтран зохион байгуулах АНУ-ын ‘Break of Reality’ цөөхүүл хөгжмийн хамтлагийн тоглолтын талаар хэвлэлийн бага хурал Улсын филармонид болно. Утас: 319015, 319017
11.30 цагт: Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн "А" танхимд Сонгуулийн Ерөнхий хорооны шинэ гишүүд тангараг өргөнө.
13.00 цагт: Гэрэл зургийн "Тусгал" нэгдлийн "The Edge of Blue Heaven" гэрэл зургийн үзэсгэлэн Шангрила малл-ийн 1-р давхарт нээлтээ хийнэ.
14.00 цагт: Үндэсний мэдээллийн төвд "Шинэ Монгол бэлэг" төрийн бус байгууллагаас "Монгол бэлгээ сонгоцгооё" сэдвээр хэвлэлийн бага хурал зарлалаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ