Америк гэдэг үгийг Монгол гээд сольчихвол...

img

“...Хэтэрхий урт хугацаанд манай улсын нийслэл дэх нэгэн жижиг бүлэг засгийн газраас ашиг хүртэж, шагнал авлаа. Харин үүний зардлыг нь ард түмэн төллөө. Вашингтон цэцэглэсэн ч ард түмэнд баялгаасаа хуваалцаагүй.

 

 

Улстөрчид баяжсан ч ажлын байр орхигдож, үйлдвэрүүд хаалгаа барьсан. Вашингтон ард түмнээ бус өөрсдийгөө л хамгаалсаар ирлээ. Тэдний ялалт Америкийн ард түмэн та бүхний ялалт байсангүй. Тэд нийслэл хотод ялалтын баяраа тэмдэглэж байхад манай улсын өнцөг булан бүрт маш олон айл өрх амьдралын төлөө, амьдрах гэж тэмцэж байлаа. Энэ бүхэн яг эндээс, яг одооноос өөрчлөгдөх болно.

 

Асуудлын гол нь аль нам засгийн газрыг удирдаж байгаад байгаа юм биш. Харин Засгийн газрыг ард түмнээр удирдуулж байгаа эсэхэд байгаа юм.

 

...Америкчууд үр хүүхдүүддээ сайн боловсрол эзэмшүүлж, ар гэрийнхнийгээ аюулгүй орчинд амьдрах нөхцөлөөр хангаж, өөрсдөө ажилтай орлоготой болохыг хүсч байна. Энэ бүхэн бол шударга ард түмний зөв бөгөөд биелүүлж болохоор шаардлага.

 

Манай улсын хэтэрхий олон иргэний хувьд амьдрал, бодит байдал шударга бус байна. Манай улсад эхчүүд, хүүхдүүд ядууралд нэрвэгдсэн байна. Манай улсын хаа сайгүй булшны чулуу шиг зэвэрч хэмхэрсэн үйлдвэрүүд байна. Боловсролын тогтолцоо мөнгөний гачаалд орсны улмаас манай залуус болон оюутан сурагчид хохирч, мэдлэгээр цангаж байна. Гэмт хэрэг, гэмт хэргийн бүлэглэлүүд, мансууруулах бодис хэтэрхий олон хүний амийг авч одож, манай улсын ард түмний сайн сайхан амьдрах боломжуудыг булаан дээрэмдсээр байна.

 

Эцэст нь хэлэхэд, бид илүү томыг бодож, илүү томыг мөрөөдөх хэрэгтэй. Бидэнд зөвхөн ярьдаг, ярьж хэлснээ ажил хэрэг болгодоггүй, юу ч хийдэггүй хэрнээ байнга гомдоллож байдаг улстөрчид хэрэггүй. Хоосон ярих цаг дууссан. Одоо хийх цаг ирлээ”.

 

Энэ бол АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч Дональд Трампын тангараг өргөх ёслолын үеэр хэлсэн үг.  Дональд Трампыг тангараг өргөх ёслол дээрээ ямар үг хэлэх бол гэсэн хүлээлт дэлхий нийтийн анхаарлын төвд байлаа. Гэвч ардчиллын эх орны Төрийн шинэ тэргүүн улс оронд маань ардчилал, хүний эрх, нийгмийн баталгаа алга гэж шуудхан шахам хэлсэн юм. Трампын үгийг дэлхийн улс орнууд өөр өөрсдийнхөөрөө “орчуулж” байна. Зарим нь Трамп шинэчлэлийн, өөрчлөлтийн зарчмаа хэллээ гэж байна. Харин нөгөө талд популист мэдэгдэл хийлээ хэмээж буй. Гэхдээ ажиглагчдын дийлэнх нь Трампын үгнээс Америк цаашид өмнөхөөрөө замнахгүй нь тодорхой харагдаж байна гэцгээж байна.

 

Харин дэлхийг дэлдийлгээд байгаа Трампын үг манай Монголд бол байдаг л нэг мэдэгдэл юм. Улстөрчид хэлж л байдаг. Ард түмэн сонсч л байдаг үг.

 

Зүгээр л Трампын хэлсэн үгэн дэх Америк гэдэг үгийг Монгол гээд солиод уншихад л болохоор байгаа юм. 

 

Ингээд үзвэл нэг талаас Монголын улстөрчдийн “поп”-ддог ердийн яриа. Ийм яриаг та өдөр бүр телевиз, сонин, сайтуудаас сонсдог, уншдаг. Нөгөө талаас Монголын нийгэм, улс төрийн байдал Трампын хэлсэн шиг л болчихсон. Тэгэхээр Америк гэдэг үгийг Монголоор сольчихвол бид өөрсдийгөө олж харах болно гэсэн үг. Ерөөсөө л Трампын хэлчэнчлэн Монголд өнөөдөр “...Хэтэрхий урт хугацаанд манай улсын нийслэл дэх нэгэн жижиг бүлэг засгийн газраас ашиг хүртэж, шагнал авлаа. Харин үүний зардлыг нь ард түмэн төллөө.

 

...Улстөрчид баяжсан ч ажлын байр орхигдож, үйлдвэрүүд хаалгаа барьсан. Тэдний ялалт Монголын ард түмэн та бүхний ялалт байсангүй. Тэд нийслэл хотод ялалтын баяраа тэмдэглэж байхад манай улсын өнцөг булан бүрт маш олон айл өрх амьдралын төлөө, амьдрах гэж тэмцэж байлаа.

 

Асуудлын гол нь аль нам засгийн газрыг удирдаж байгаад байгаа юм биш. Харин Засгийн газрыг ард түмнээр удирдуулж байгаа эсэхэд байгаа юм.

 

...Монголчууд үр хүүх­дүүддээ сайн боловс­рол эзэмшүүлж, ар гэрийнхнийгээ аюулгүй орчинд амьдрах нөхцөлөөр хангаж, өөрсдөө ажилтай орлоготой болохыг хүсч байна. Энэ бүхэн бол шударга ард түмний зөв бөгөөд биелүүлж болохоор шаардлага юм.

 

Бидэнд зөвхөн ярьдаг, ярьж хэлснээ ажил хэрэг болгодоггүй, юу ч хийдэггүй хэрнээ байнга гомдоллож байдаг улстөрчид хэрэггүй” билээ.

 

Х.Монголхатан

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Khvmiinii soyol irgenshileliin bui bolgoson khamgiin mukhai zvil bol NAM. Nam baisan tsagt ard tvmen uls oron yer uudlukhgvi. Тиймийн учир бүх намыг дариу устгах хэрэгтэй Тэгвээс бүх юм өөдлөнө Мөлжилгө устана . Түмний хэргийг нам лам хоёргүй явуулъя в
2017-01-24
Зочин:
Komunizmd uildver chuhal
2017-01-24
tramp:
Hoshigruulna gej uuniig l heldeg yum aa.Hatuu uneniig helehed ard tumen toriin erhiig barina gej haana ch baihgui l dee.Bid chini oorsodiigoo toloolj tord dugrah humuusee l songoj baigaa yum. Haramsaltai ni bidniihee erh ashiig toriin huulid tusguulj ta nariinhaa toloo barga l alia ch ogohoos butsahgui shaham saihan amlaltiig songuuliin ueer bidendee ogdogch songogdood tangarag orgoson mochees l amin huviin erh ashgaa medeeleld oir baidag bolomjoo ashiglan ar ger ,ur huuhed,naiz nohodiin hureendee ajillah yum daa.Hen ch baisan ar ger ur huuhed naiz nohod geh ni baih ch arai denduu ard tumnee martaad baigaad l bid gomdood baina sh dee.
2017-01-24
tramp:
Hoshigruulna gej uuniig l heldeg yum aa.Hatuu uneniig helehed ard tumen toriin erhiig barina gej haana ch baihgui l dee.Bid chini oorsodiigoo toloolj tord dugrah humuusee l songoj baigaa yum. Haramsaltai ni bidniihee erh ashiig toriin huulid tusguulj ta nariinhaa toloo barga l alia ch ogohoos butsahgui shaham saihan amlaltiig songuuliin ueer bidendee ogdogch songogdood tangarag orgoson mochees l amin huviin erh ashgaa medeeleld oir baidag bolomjoo ashiglan ar ger ,ur huuhed,naiz nohodiin hureendee ajillah yum daa.Hen ch baisan ar ger ur huuhed naiz nohod geh ni baih ch arai denduu ard tumnee martaad baigaad l bid gomdood baina sh dee.
2017-01-24
зочин:
яг үнэн ингэж дуугарах хүн монголд байхгүй үнэндээ элгээрээ хэвтчихсэн энэ улсыг өнөөдөр үнэн шударга уйгагүй хөдөлмөр гурав аварна. Өнөөдрийн хуралдаж байгаа засаг дарга иргэдийн хурлын дарга нарын сонгууль ямар аргаар явагдаж байна өнөө л мөнгөөр атга гурил арван төгрөгөөр саналыг худалдаж авч байна ард түмнийг албаар ядууруулчихаад мөнгө өгөөд өөрсдийгөө гаргаж байнам МАН, АН хоёр . Үнэндээ ард түмнийг туйлдуулж гүйцлээ. СХД-ийн 7-р хорооны ИТХ Ч ЮМ УУ СОНГУУЛЬ Ч ЮМ УУ НЭГ ТИЙМ ЮМ ХИЙГЭЭД Сонгогдсон дарга нар нь нөгөө л хуучны дарга нь, шинээр иргэдийн хурлын дарга нь грашийн манаач хийж байсан хүн гэсэн. Биднээс санал аваагүй.Өнөөдөр хөгшчүүл юу хийх юм бэ Өчнөөн сайхан залуучууд байна тэд өнөөдөр энд дуугарах ёстой шүүдээ Тэднийг сонгож гаргах ёстой байсан юм.нам хэрэгтэй юу хороогоо төлөөлж дуугарах дуу хоолой болох зөв хүнээ сонгох хэрэгтэй байсан юм. Дээрээс өгсөн даалгавар гээд биднийг дуудаад санал өгүүлсэн. манай намын гишүүд өөрсдөө арай дэнднэ гээд яриад байх юм гэхдээ би
2017-01-24
bugdii ni buudaj boldgui yumuu:
DEEREE CH DOOROO CH JOOHON HARIUTSLAGATAI BHGUI BOL BOLHOO BAILAA 37 OND HEDEN HUNEE BUUDAJ ALSIIN BEE ODOO NEG BOLDGUI HEDHEN LUIVARCHINGAA YARSHIG ZUGEER BUUDAAD HAYCHUUL AMAR BAS HURDAN TSEGTSREH YUM BISHUU ZA JISHEE NI NEG NUHUR ULSAD ASAR IH HOHIROL UCHIRUULLA GJ SANAY UUUU SHUUD BUUDAAD L HAYCHII DARAAGIIN TER AJILIIG AVSAN DARGA BUUDUULJ UHEY L GEEGUIM BOL ULSIIN HURUNGU IDEHGUI BH DEER NI KAZINOGIIN HHEDIIG BOL NAM BUUDAH HEREGTEI
2017-01-24
zochin:
mash unen ug helsen bn manaid iim l udirdagch heregtei bndaa
2017-01-24