”Алтай” нисэх буудал ”inspiration challenge”-д нэгдлээ
2017-01-24

 

Иргэний нисэхийн ерөнхий газрын Нисэх буудлуудын бодлого зохицуулалтын хэлтсээс “Inspiration challenge”–д“Алтай”нисэх буудлыг дуудсаны дагуу хамт олны хандиваар, Говь-Алтай аймгийн Жаргалант багийн 9-22 тоотод оршин суугч өрх толгойлсон эмэгтэй   С.Гэрэлмаа, охин Эрдэнэжаргал нарт сэтгэлийн дэм өгч,  500 кг нүүрс, түлээний мод, нэг ээлжийн гутал хувцас, гарын бэлгийг гардуулан өглөө.

 

С.Гэрэлмаа нь 2017 оны 01 сарын 16-нд цөсний хагалгаанд орсон, иргэний үнэмлэхний нэр зөрүүтэй учраас өндөр настны тэтгэвэр тогтоолгож чадаагүй, охин Эрдэнэжаргал нь тархины хавдартай 2015 онд хагалгаанд орсон учир хоёулаа ажил хийх боломжгүй амьдралын хүнд нөхцөлд амьдардаг ба тус нисэх буудлын хамт олонд баярлаж талархаж буйгаа илэрхийлэн ажлын өндөр амжилт , эрүүл энх урт удаан наслахыг хүсэн ерөөлөө.

 

Нисэх буудлын дарга Д.Батбаяр тэдний амьдрал ахуй, нөхцөл байдалтай танилцан иргэний бүртгэлийн бичиг баримтуудын нэрийн зөрүүтэй байдлыг  арилгах, тэтгэвэр тогтоолгох зэрэг асуудлуудыг холбогдох байгууллагуудад уламжлан, шийдвэрлүүлэхээр ажиллаж байна.

 

Энэхүү аянг үргэлжлүүлэн “Inspiration challenge” –д орон нутгийн “Ховд”нисэх буудлын хамт олныг нэгдэхийг уриалж байна.

 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин