Ц.Нямдорж нар мэдээлэл хийнэ
2017-01-24

Хуульзүйн байнгын хорооны хуралдаанаар "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийн энгийн хувьцааг "Монголын зэс корпораци" ХХК худалдан авсантай холбоотой ажлын хэсгийн шалгалтын дүнг хэлэлцэх байсан. Гэвч энэ асуудлаар АН-ын бүлэг завсарлага авсан билээ.

 

Харин энэ асуудлыг иж бүрнээр шалгаж, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагч Ш.Раднаасэд, ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж нар өнөөдөр 13.00 цагт Төрийн ордны "Их эзэн Чингис хаан" танхимд хэвлэлийн хурал хийхээр болжээ.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин