Ө.Энхтөр СЕХ-ын гишүүний тангараг өргөлөө

img

Гэрэл зургийг mpa.mn

 

УИХ-ын чуулганы энэ сарын 12-ны өдрийн хуралдаанаар ЦЕГ-ын дарга Ө.Энхтөрийг Сонгуулийн Ерөнхий хорооны гишүүнээр томилсон билээ. Түүнийг гадаадад ажиллахаар томилогдсон Д.Дэлгэрцогтын оронд Сонгуулийн Ерөнхий хорооны гишүүнээр томилсон юм.

 

Тэгвэл өнөөдөр Сонгуулийн Ерөнхий хорооны шинэ гишүүн Ө.Энхтөр тангараг өргөлөө. Тэрбээр Монгол Улсын Үндсэн хууль, сонгуулийн хууль тогтоомжийг дээдлэн сахиж, Сонгуулийн Ерөнхий Хорооны гишүүний үүргээ шударгаар биелүүлэхээ батлан тангараглав.

 

Ө.Энхтөр нь өнгөрсөн оны 12 дугаар сард ЦЕГ-ын даргаар томилогдсон юм.

 

В.Бат

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Шудрага ажиллахыг ерөөе !
2017-01-24