Эрээнээс биш эх орноосоо бэлэг сонгоё

img

Гэрэл зургийг MPA.mn

 

Уламжлалт сар шинийн баяр удахгүй тохионо. Цагаан сарын баяраар үндэсний үйлдвэрлийнхээ бүтээгдэхүүнийг өргөнөөр худалдан авч, ах дүү, хамаатан садандаа бэлэглэхийг уриалан “Монгол бэлэг” төслийг санаачилжээ. Төслийн санаачлагчид мэдээлэл хийлээ.

 

Төслийн санаачлагчид 100 мянган айл өрх бүр цагаан сарын бэлгэнд дунджаар 250-350 мянган төгрөг зарцуулдаг тухай тооцоллыг гаргажээ. Улмаар сар шинийн баяраар 25-30 тэрбум төгрөг бэлэг худалдан авах хэлбэрээр эдийн засгийн эргэлтэд орж байна. Энэхүү мөнгөний дийлэнхи нь БНХАУ-ын Эрээн хотын эдийн засагт хөрөнгө оруулалт болж буйг хуралд оролцогчид онцоллоо. Иймд үндэсний үйлдвэрлэгчдийг нэгтгэн, тэднийг дэмжих зорилгоор “Монгол бэлэг” төслийг санаачлан хэрэгжүүлж эхэлжээ.

 

Энэ талаар төслийн санаачлагч М.Дорждагва “Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих нь үндэсний сэргэн босголтод чухал нөлөөтэй зүйл. Тухайлбал газар тариалан эрхлэгчид хавар, намартаа хөдөлмөрлөн байж хураасан төмс ногоог нь биш БНХАУ-ын ногоог манай ард түмэн худалдаж авах тохиолдол их байна. Одоо сар шинийн баяр болох гэж байна. Энэ баяраар манайхан мөн л Эрээнээс бэлэг сэлтээ базаадаг. Үнэн хэрэгтээ 10 мянган төгрөгөөр Эрээнээс ирэх замдаа эвдэрдэг бараа авснаас 100 төгрөгөөр үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээ авах нь чухал. Бид Эрээн хотын эдийн засгийг дэмжээд байх биш, эцэж туйлсан эх орныхоо эдийн засгийг дэмжих хэрэгтэй байна” хэмээн ярилаа.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Монгол бэлэгээ сонгохыг уриалж буй уг төсөлд одоогор “Монос”, “Сүү” ХХК, зэрэг байгууллагаас гадна гар утасны оператор компани зэрэг 30 гаруй байгууллага хамтран ажиллахаа мэдэгдээд байгаа юм байна. Төслийн багийнхантай www.mongolbeleg.mn сайтаар болон фэйсбүүкийн “Монгол бэлэг” фэйж хуудсаар холбогдон бэлэг захиалах боломжтой аж. Мөн 1900 1924 утсаар холбогдон энгийн утасны тарифаар мэдээлэл авах боломжтой бөгөөд томоохон худалдааны төвүүдэд борлуулалтын цэгүүд ажиллах юм байна.

 

Манай улсад 700 гаруй үндэсний үйлдвэрлэгч компани үйл ажиллагаа явуулдаг байна. Эдгээр компаниуд “Монгол бэлэг” төслийн багийнхантай хамтран сар шинийн баяраар үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээ худалдан борлуулах боломжтой.

 

Сүүлийн жилүүдэд сар шинийн баяраар бэлэн мөнгө бэлэглэх уриалга сошиал хуудсаар нэлээдгүй тархаж байна. Дан ганц мөнгө бэлэглэх нь эдийн засгийн хувьд бодит үр нөлөө үзүүлэхгүй, аль нэг хэлбэрээр худалдан авалт хийх нь эдийн засагт илүү эерэг нөлөөтэй. Иймд үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээр баярын бэлгээ бэлтгэхийг төслийн санаачлагчид уриалж байлаа.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Үнэн шүү. Хэдэн баячуул л дийлж авахаар үнэтэй байхад цалингийн зээлэндээ боомилогдсон ард түмэн яах юм . Худлаа л нэг их хөөрч солиорох юм
2017-01-31
Зочин:
Ёстой үнэн. Эх орных гэхээр л үнэ гэж хадсан байдаг.
2017-01-31
erguu aalzuud:
EREENIIHEE baraag shaagaad eh ornoo muulaad hujaadaa deerlehuuleed suuj baival taarna
2017-01-30
Зочин:
dmj bn
2017-01-30
зочин:
Бүүр 1900 аад оны үед амьдарч байсан аолдарт шилийн сайн эр Ганган Төгс ,-Би Монголоос өнчин ишиг ч авахгүй,хятадад сэтэрхий тэвнэ ч үлдэхгүй гэж хэлж байсан гэдэг.Тэгэхэд 21-р зууны өөрсдийгөө боловсролой гэж үздэг иргэд монголын бараагаа элдвээр гоочилж чааргүй,үнэтэй гэх шиг сөрөг сурталчилгаа хийж байна.Цаад санаа нь хятадын зах зээлийг дэмжихийг зөв гэж байгаа юм байна.Усан тэнэг, нусан тэнэг аль ч үед өөрчлөгддөггүй юм байна.Гэтэл бидний ам уралдан магтдаг жүүд хүн үнэтэй ч байсан жүүдийнхээ барааг авдаг жамтай.Та нар тэдэнд жаахан ч гэсэн дөхөхийг бод л доо.
2017-01-30
Монголхүү:
Цагаан хэрмийн цаана Цагаан сар болж байна гэхээр зарим хүмүүс төрлөө дагаж хөөрч байж төмсөгөө Монголын маань тас хийсэн хүйтэнд хөлдөөсөн сурагтай. Усыг нь уучихаад ёсыг нь сөрвөл ...
2017-01-30
зочин:
Монгол зах зээл олонд таалагдахгүй байна. Менежмент муу байна. Бүгд булаацалдахаар юм хий.Зарлаад яах юм.
2017-01-29
Зочин:
Дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжиж болно. Гэхдээ чанар муутай, өндөр үнэтэй, хугацаа нь тодорхойгүй бүтээгдхүүн их байна. Ийм байвал дэмжих боломжгүй шүү дээ. Тиймээс чанар их чухал, ялангуяа хүний бүтээгдххүүн ааруул нь гурил, саахар хоёр, хөөлгөгч нь урьд зүгийнх, маргарин ихтэй, сүүндээ ус нэмж, тогтворжуулагч хийнэ, махдаа тариа, гормон шахсан гээд бичвэл их юм байна. Үнэхээр натурал бүтээгдхүүн хийгээд зах зээлийн бодит үнээр нь зараач тэгвэл авлаа.,
2017-01-29
Зочин:
Ёстой үнэн. Эх орных гэхээр л үнэ гэж хадсан байдаг.
mongol beleg gehuud ni het undur unetei murtluu m:
mongol beleg songoe geed ch unen ni undur songolt muu chanargui.tegeheer hyamdhan bas baingaiin heregleenii geed hujaagaa songohoos uur argagui.
2017-01-28
Зочин:
tsagaan saraar saihan zolgood mend medeltseed l tsai uugaad saihan hool iduuleed gargahad l bolno shuu dee
2017-01-28
Зочин:
harimn tiimee saihan hoollood gargah heregtei 16 nas hureegui huuhduuded yahav 500-1000 togrog bhad bolno. tsagaan sar chin bayar gehees omno humuus ail geruudiig ih daramtand oruulj bna shuu
2017-01-28
Зочин:
Маш зөв санаачлага байна. Та httpCash4Visits.comref.php?refId=344121 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2 доллар таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5 доллар нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30 доллар хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомт банк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30 доллар сардаа 150-900 долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйл шаардахгүй. Маш амархан шүү. Амжилт
2017-01-28
О.Цэндсүрэн:
Тэтгэвэр тэтгэмжээ нэмчих тэгвэл хүүхдүүд ач зээ нараа ирхэд нь 1000-н төгрөг бэлгэнд өгчихмөөр л байна даа
2017-01-28
zochin:
oligtoi yum hun buhend uguh gej se sa gaa zovooj bhaar saihan hoollood garval boloo shuu dee avsan ugsun belgend ni avah yum yu ch bgui shuu dee mongolchuudaa sar shiniig bolovson hungun temdeglej surmaar bna shuu
2017-01-27
Зочин:
harimn tiimee saihan hoollood gargah heregtei 16 nas hureegui huuhduuded yahav 500-1000 togrog bhad bolno. tsagaan sar chin bayar gehees omno humuus ail geruudiig ih daramtand oruulj bna shuu
МОНГОЛ БЭЛЭГ:
МАНАЙ ҮЙЛДВЭРИЙН ХИЙСЭН ЮМНЫ ҮНЭЭ ХАРААД ЦАЛИНТАЙГАА ХАРЬЦУУЛААД ҮЗЭЭРЭЙ ДЭЭ. ЭРХЭМ ТӨРИЙН ТҮШЭЭД ИЙМ МЭДРЭМЖГҮЙ УЛСУУД БАЙДАГ ЮМ УУ ЭСХҮЛ ҮНИЙГ МЭДРЭХГҮЙ УЛСУУД БАЙДАГ ЮМ УУ. ҮНЭ ИХ БОЛОХООР АРД ТҮМЭН АВЧ ЧАДАХГҮЙ БАЙНА. ТЭГЭЭД Л ЭРЭЭНИЙ БАРААГАА АВАХ ЮМ ДАА. ТЭД НАРЫН БАРААНЫ ҮНЭ ЧАНАРТАЙ ТААРСАН БАЙГААД БАЙХ ШИГ БАЙГАА ШҮҮ
2017-01-27
Зочин:
Үнэн шүү. Хэдэн баячуул л дийлж авахаар үнэтэй байхад цалингийн зээлэндээ боомилогдсон ард түмэн яах юм . Худлаа л нэг их хөөрч солиорох юм
мкр:
чанар үгүй үнэ гэж тэнгэрийн үнэтэй цагаан идээний үнийг хар бурхан минь дан гурил ус шахчихсан ард иргэдээ хуурч байвал боллоо эд нар хятад оронд хаа очиж одоо хямдхан сайн чанарын бэлэг их болсон бна
2017-01-27
Зочин:
Нас чинь ахихаар ухаарна даа чи
2017-01-27
Zochin:
Munge barichihya,hen hendee amar,ttarsan taaragui yum egeheer daraa aildaa zolgog
2017-01-26
Зочин:
Ер нь хэзээ л Монголчууд ирсэн хүн бүхэнд бэлэг өгдөг байсан юм бэ Ядуугаа мэдэхгүй нэрэлхүү сармагчин зантай Хатуухан хэлэхэд энэ хэдэн хөгшчүүл үхээд өгвөл цагаан сар хийх ч үгүй Хэнд хэрэгтэй тэнэг баяр юм бэ Хийх хэлэхээ олж ядсан хэдэн цагийн түгжрэл гацааны үр дүн айлд очиж аяга цай хэдэн бууз төмс майонез идэх тэр нь төлбөртэй Хэнд ч хэрэггүй бэлэг нэртэй хог солилцох бас болоогүй голж шилэх Үхэр Монголчууд
2017-01-26
Зочин:
dmj bn
Зочин:
Нас чинь ахихаар ухаарна даа чи
ХҮН ХҮН:
Хэрээр дотооддоо хийж чадах барааг оруулхаа болчох , Энгэсэн цагт Монголчууд өөрөсдөө хийнэ бүтээнэ хүн бүр ажилтай болно ,
2017-01-26
Зочин:
Цагаан сараас 25 хонгийн өмнө иргэлээ хэлээр гаргахаа болчох энгээд л болоо
2017-01-26
Э Г УРАН ЦЭЦЭГ:
БЭР ГУЙ
2017-01-26
алтай:
сайхан зөв ажил зохиож байгаа та нарт баярлалаа чиглэл компаны захирал хэлэхдээ эх оронч худалдан авалт хийцгээе гэж нэг удаа хэлж байсан их гоё үг,,, монголчуудаа бие биенээ дэмжьцгээе
2017-01-26
сүрэн:
Сэтгэгдэл бичсэн хүмүүсийн байдлаас харахад эх орны үйлдвэрийн барааны үнэ өртөг өндөр гэж байна. Манайхан ажилчиддаа бага цалин өгдөг атлаа хөдөлмөрийн хөлс их шингэсэн ухааны юм ярьдаг Гэтэл бүтээгдэхүүний өртөг өндөр байгаа нь зөвхөн эзний ашгийг нэмэгдүүлэх л зорилготой. Тэтэл гадаадад үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний үнэ өртөг нь бодит зардал байх жишээтэй. Монголчууд зах зээлийн мэдрэмж их муутай. Одоо та нар хараад байгаарай. 2 сар гараад бүх юмны үнэ нэмэгдэнэ.
2017-01-26
зочин:
монголын бараа үнэтэй мөнгө нь шулуун байх
2017-01-26
зочин:
урд хөршийн ах дүү нахынхаа хямд барааг авахад юу нь буруу гэж. Бүгд л хятадад үйлдвэрлэсэн дотуур өмд өмсдөг байж яасан их зантай юм.
2017-01-26
Зочин:
Тэр дор нэг хүний бичсэн маш үнэн шүү. Хүн бүр боломжоороо бэлэг хувцас хүнсээ авах нь тодорхой. Гэхдээ тэр 5-20 мянга гэсэн хогнууд бол үйлдвэрийн хаягдал , агуулахын хэдэн жил дарсан зарагддагүй үлдэгдэл, х ужаагийн комисс юм шүү. Ариутгаж өмсөхгүй бол арьсан дээр яр гардаг.
2017-01-26
Зочин:
Хүмүүсийн бичиж байгаа зөв.үндэсний үйлдвэрлэл л гээд байдаг.үнэ өндөр,ард түмнээ бодсон ум байхгүйээ.шал худлаа.хэдхэн хүмүүс хувийнхаа бизнесээ л бодож ярьж байгаа юм.
2017-01-26
Зочин:
Үнэ бол бас яахав дээ гэж бодоход хамгийн гол зүйл нь чанар, хийц нь хамгийн чухал байна. Бид Монгол хүн Монголынхоо үйлдвэрлэгчдийг дэмжих ёстой гэхдээ бас бидэнд үлдэж байгаа тэр зүйл нь он удаан жил хэрэглэгдэх чамин зүйл л хэрэгтэй байна.
2017-01-26
Зочин:
Heleed yu geh vee. Yag iim l bh yum bna shvv dee
2017-01-25
Зочин:
Ард түмэн минь хороолол болон энд тэндгүй 5 мянга 10 мянга гэсэн хогнууд л битгий аваарай. Яг үнэндээ х ужаа нар ч тоож авдаггүй хогнууд шүү. Бүр дэлгүүр хүртэл нээчихсэн бна. Энийг боль. Эрүүл ахуй талдаа ч шаардлага хангахгүй. Хэдэн жил ч агуулахад хэвтсэн юм билээ. Хямд бараа тэртээ тэргүй зах дээр байж бна лээ. 5-10 мянгаар 20 мянгаар зах дээрээс шинэ хувцас авч болж л бна лээ. Заавал хог авах албагүй.
2017-01-25
Чагнаа:
Бид үйлдвэрлэгчдээ бодлоо гэхэд үйлдвэрлэгчид биднийг чанар муу, үнэ өндөр юмаар шулаад байхад хэн авах юм бэ? Гуч дөчин жилийн өмнөхи өнөөхи л эсгий гутал, арьсан түрийвч байгааг анзаардаг уу Та нар...
2017-01-25
зочин:
Монголын бараагаа авах сонирхол хэнд ч төрнө, даанч манайх үнэ өндөр, зарим нэгнийх нь үзэмж муу, ур хийц тааруу болохоор хэцүү дээ хэцүү, доор бичсэн хүний саналтай нэг байна, цагаан сарын сэдэвтэй гоё гоё зурагтай дугтуйнд мөнгө хийж өгвөл сайхан санагдлаа.
2017-01-25
irgen:
Mgl bvteegdehvvn awmaar baiwch vnee undur heleed zawaaraad baihin.inged bwl hen aeah ym be. Vniin bodlgoo harj vildwerlegchidtege uulzaj yriach.hudlaal chalchiaadl baih ym.
2017-01-25
зочин:
Эх орны үйлдвэрлэлээ дэмжих гэхээр үнэ гэж тамтаггүй л юм бхын байшдээ. Эмэгтэй гутал цүнх асуусан 650 гэнээ хосоороо. Баячуудад хямдхан л сонсогдох байх л даа. Төсвийн цалинтай улсад энэ дэндүү үнэтэй сонсогддийм шүү дээ. Хэр тааруу үнэлмээр юмаа.
2017-01-24
Зочин:
Heleed yu geh vee. Yag iim l bh yum bna shvv dee
Zochin:
Yag vnen shvvv.
2017-01-24
irgen:
Zuv demjij b.a
2017-01-24
Bi:
Mongol baraa denduu unetei baidag. Daraa ni barag ashiglagui. Heregtsee hangadgui ee
2017-01-24
зочин:
Үнэ хямд, чанартай бол эдний ярьсан яриагүй л худалдаж авна бизээ.
2017-01-24
Үнэ, чанар, дезайн, сэтгэлээ шингээсэн эсэх чухал:
Монголчууд л зүгээр л мөнгө олох гэж, зарах гэж л нүглийн нүдийг гурилаар хуурсан бараа хийдэг, тэрнийг нь авах санаа байвч худалдан авагч сэтгэл ханадаггүй. Үнэ, чанар, дезайн, сэтгэлээ шингээсэн эсэх чухал. Түүнээс биш оригинал монгол бараа гээд явахгүй ээ
2017-01-24
Zochin:
Yag vnen shvvv.
Зочин:
une ni ikh baikh yum aa
2017-01-24
Soongo:
Монгол шуудан компани нь хөөрхөн хөөрхөн цагаан сарын зурагтай дугтуй хийчих тэгээд л дотор нь мянга нь мянга, таван мянга нь таван мянга гээд чадал чансаагаараа мөнгө л солилц, ирсэн хүмүүстээ ч хэрэгтэй,
2017-01-24
Зочин:
Хятадууд ч тоож авдаггүй 5-10 мянгын хог хороололоор дүүрэн байх юм. Эрүүл ахуйн шаардлага хангахгүй нь тодорхой
2017-01-24
Зочин:
Хятадууд ч тоож авдаггүй хог 5-10 мя гээд хорооллоор дүүрэн байх юм. Сэжиглэхгүй аваад л байх юм. Заваан биз дээ. Ядахдаа арь энээ тэр гээд эрүүл ахуйн шаардага хангахгүй нь тодорхой
2017-01-24
Unen ug:
Sar shineer beleg baridag ni bie bienee bayrluulah gesen utgaar uussen iimees dotnii hunee bayrluulahiin tuld goy taashaal tatahuits beleg ogoh yostoi yum ene sanaa humuusiin bolomj chadlaas hamaaraad ter bur butedgui hun bayrluulj sonirhol tatah deer ni hyamd tosor baih beleg ni gadniih l bolj taardag iimd dotood beleg avhuuliy gevel humuusiin ter shaardlagiig hangasan yum hiih heregtei. Ner torol tsoon ongo uzemj muu belgiig hun avahgui shuudee.
2017-01-24
зочин:
Үнээ л буулгахгүй бол мянган удаа эх орны бараагаа ав гэж хашгираад нэмэргүй хямд үнэтэй бас үзэмтэйг л сонгоно шүүдээ.Та нар сая болсон мишээлийн худалдааг хараа биздээ.Ганц ширхэг ул боов 2700 төгрөг.Гурилын үнэ КГ тутамдаа 100 төгрөгөөр өссөн учир боов 200 төгрөгөөр нэмэгдсэн гэнэ.1кг гурил хэдэнм боов болох вэ.Дор хаяад 3 ш тэгвэл үнэ нь 20 төгрөгөөр л өснө биздээ
2017-01-24
Зочин:
Цагаан сарыг тохиолдуулж монгол бараагаа навс хямдруулаач. Тэгвэл жинхэнэ цусны эргэлт сайжрана.Үнээ нэмээд л байвал урагшаа явахаас өөр аргаггүй
2017-01-24
Зочин:
явж явж мөнгө нь шууд болчихлоо доо, даан ч банк шинэ мөнгө бараг гүйлгээнд гаргадаггүй. Зөвхөн цагаан сарын өмнө л нийлүүлнэ. Учрыг нь лавлатал банкныхантай танил хүмүүс урагш нь хятад руу боодол боодлоор нь гаргаж тэндээс орон орны мөнгөн дэвсгэрт цуглуулагч нар руу тарж байна.
2017-01-24
Зочин:
Үндэсний үйлдвэрүүд бараа бүт-үүнээ хэтэрхий үнэтэй зардаг ш дээ.Монгол бараа хужаа барааг бодвол үнэтэй учир хүмүүс хямдыг нь сонгох нь ойлгомжтой ш дэээ
2017-01-24
Зочин:
Мөнгө өгхөд л болоо шүү дээ Өөр зүүлээр яаах юм ямар ч хэрэгүй
2017-01-24
зочин:
монголын бараа үнэтэй мөнгө нь шулуун байх