Жүрж, лимоны хальсны ид шид

img

Америкийн www.wikihow.com сайт лимон болон жүрж жимсний хальсны ид шидийн талаар нийтэлжээ.

 

Зөвлөгөө №1

 

 

Жимсний хальсаар олон зүйлийг хийж болдог. Тэр тусмаа Жүрж, лимоны хальсаар олон зүйл хийж болно.

 

Зөвлөгөө №2

 

 

Лимон, жүржийн хальсаа сайтар угаагаад жижиглэн хэрчээд халуун эс эвсэл халуун цайнд хийгээд хагас цагийн дараа уухад өтгөн гардаг байна.

 

Зөвлөгөө №3 

 

 

Хүйтэн усанд хальсаа хийгээд хонуул. Энэхүү ус ходоодны шархыг эмчилдэг байна.

 

Зөвлөгөө №4

 

 

Хүнсний ногооны хальс, сонгино болон сармисны хальснаас хурц үнэр үнэртдэг. Та хүнсний ногооны хальс дээрээ хэдэн ширхэг лимоны хэрчсэн хальсыг хийгээрэй. Хальс муухай үнэрийг дарах болно.

 

Зөвлөгөө №5

 

 

Жүржийн хальсыг хэрчээд уутанд хий. Ууттай хальсаа оймсынхоо шүүгээнд хийхэд эвгүй үнэр дарагддаг байна.

 

Зөвлөгөө №6

 

 

Цэцэг тарих гэж буй талбай болон хөрсөн дээрээ жүржийн хальс тавиарай. Хальс цэцэгний ургалтыг дэмжихээс гадна хорт шавжнаас хамгаалдаг байна.

 

Зөвлөгөө №7

 

 

Өнгө нь алдсан гутлаа хальсаар арчихыг зөвлөж байна.

 

Зөвлөгөө №8

 

 

Жүрж, лимоны хальс арьсан дээр тогтсон сорив, нөсөөт толбо зэргийг арилгадаг.

 

Зөвлөгөө №9

 

 

Тасалгааны ургамлаа хальсаар арчиж, гялалзуулаарай. Жүрж, лимоны хальс тоосыг сайтар цэвэрлэдэг байна.

 

Б.Дэлгэрцэцэг

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ