Архаг бронхитийг хэрхэн эмчлэх вэ

Гуурсан хоолойн үрэвсэл буюу бронхит гэдэг нь гуурсан хоолойн салст бүрхүүлийн үрэвсэл юм. Америкийн “www.wikihow.com” сайт бронхитийн үед хэрхэх талаар нийтэлжээ.
Зөвлөгөө №1
Үргэлж ханиалгах, цэр гарах, цээж хvндрэх, амьсгаадах нь архаг бронхитийн шинж. Тиймээс та өглөө бүр сода эсвэл давстай усаар амаа зайлж, өвчнөөс урдчилан сэргийлэх хэрэгтэй.
Зөвлөгөө №2
Уг өвчнөөр өвчилсөн үед халуун усанд орох хэрэгтэй.
Зөвлөгөө №3
Тоос шороо багатай газар унтах хэрэгтэй. Мөн цэвэр агаартай орчин таны өвчний эдгэрэлтэд сайнаар нөлөөлнө.
Зөвлөгөө №4
Өглөө сэрээд, орой унтахаасаа өмнө хүзүү орчимдоо хүйтэн бүлээн жин тавиарай. Үргэлжлэх хугацаа 10-15 минут.
Зөвлөгөө №5
Орныхоо дэргэд агааржуулагч байршуулах хэрэгтэй.
Зөвлөгөө №6
Архаг бронхиттэй хүн шингэн зүйлсийг ихээр ууж, шингэнээ нөхөх хэрэгтэй.
Зөвлөгөө №7
Өдрийн цагаар халуун байхуу цай уухыг зөвлөж байна. Халуун цай цээжний түгжрэл үүсгэдэг салстуудыг зайлуулдаг.
Зөвлөгөө №8
Архаг бронхитийг эмчлэх хялбар арга бол халуун сүү болон лимон юм. Та өглөөд лимонтой халуун сүү ууж заншаарай.
Зөвлөгөө №9
Архаг бронхитийн үед түргэн хоолоос татгалз.
Зөвлөгөө №10
Алим ихээр идэх хэрэгтэй.
Зөвлөгөө №11
Та долоо хоногт нэг удаа сармистай шөл хийж уугаарай. Шөл Архаг бронхитийн улмаас шархалсан хоолойг эдгээх болно.
Зөвлөгөө №12
Гааз болон будаг ихтэй ундаа уух хориотой.
Зөвлөгөө №13
Өвчний үед хурц үнэртэй гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх хэрэгтэй.
Зөвлөгөө №14
Зөвхөн эмчийн заавраар эм хэрэглэх.
Зөвлөгөө №15
Эм хэрэглэсэн үедээ доошоо харж унтах хэрэгтэй. Энэ арга амьсгал боогдох зэргээс хамгаалах болно.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ