Авлигын индексийг зарлана

img

09.00 цагт: Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүүхдийн сангийн 2012-2016 онд хүүхдийн эрхийг хангах, хамгаалах чиглэлд хамтран хэрэгжүүлсэн үйл ажиллагааны үр дүн болон ирэх 5 жилд хэрэгжүүлэх хөтөлбөрийг танилцуулах хурал Шангри-Ла зочид буудалд болно.  Утас: 99112652


10.00 цагт: Америк-Монголын Худалдааны танхимын уулзалт Туушин зочид буудалд болно. Уулзалтын үеэр худалдаа, хөрөнгө оруулалт, бизнесийн орчин зэрэг өргөн хүрээний асуудлууд яригдана. "Туушин" зочид буудлын Соёмбо танхимд болох тус арга хэмжээнд  УИХ-ын дарга М.Энхболд оролцож үг хэлнэ.


10.00 цагт: Монгол Улсын зөвлөх багш зэргийг авах болзол хангасан багш нарт мэргэжлийн үнэмлэх гардуулах, зөвлөлдөх уулзалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтэд зохион байгуулна.


11.00 цагт: УИХ-ын гишүүн О.Баасанхүү Арбитрын тухай хууль болон түүний дагалдах хуулийн төслүүдийн талаар байр сууриа илэрхийлэхээр хэвлэлийн хурал зарлаж байна. Хэвлэлийн бага хурал  Төрийн ордны 203 тоот өрөөнд болно. Утас: 51-265175


11.00 цагт: Нийслэлийн засаг даргын тамгын газрын байрны уулзалтын өрөөнд  НИТХ дахь АН-ын бүлэг нийслэлийн иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авах ажиллагааг зохион байгуулна. Утас: 11 310428, 99004811, 88051070


11.00 цагт: "Транспэрэнси Интэрнэшнл" байгууллагын зүгээс Авлигын индексийг зарлана. Энэ арга хэмжээ Нээлттэй нийгэм хүрээлэнгийн байранд болно.


11.00 цагт: Багануур дүүрэгт баригдах олон улсын “Эе эв” хүүхэд, залуучуудын соёл, спорт, экологийн хөгжлийн төвийн төслийн ажлыг НЗДТГ-аас зогсоосон асуудлаар “Эе эв” хүүхдийн хөгжлийн төлөө сангаас MN мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.


12.00 цагт: Монголын даалин урлалыг Юнескогийн хүн төрөлхтний биет бус соёлын өвд бүртгүүлэх асуудлаар MN  мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зарлалаа. Мөн Монголын уран хатгамалчид, Богд хааны ордон музей, Соёлын өвийн төвөөс хамтран зохион байгуулах “Хатгамаллах урлагийн гайхамшиг” үзэсгэлэнгийн талаар мэдээлэл өгнө.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ