Оюутнууд нийгмийн хөгжлийн бичил төсөл хэрэгжүүлжээ

img

 

“Зориг сан” Швейцарийн хөгжлийн агентлагийн хамтарсан тэтгэлэгт хөтөлбөрт  шалгарсан оюутнууд “Инженерийн шийдэл-Нийгмийн сайн сайхны төлөө” уриан дор бичил төсөл хэрэгжүүлжээ.

 

ШУТИС-ийн оюутан Д.Саранбилэг ахлагчтай, Д.Чинзориг, Н.Алтанундага, А.Хишигзаяа нарын бүрэлдэхүүнтэй  “Engineering Team”багийнхан Нийслэлийн Баянзүрх дүүргийн 111-р сургуультай хамтран төслөө хэрэгжүүлсэн байна. Уг бичил төслийн үр дүнд тус сургуулийн ахлах ангийн сурагчдын хичээлийн цаг дээрээ хийсэн хүүхдийн баривч, бойтог, оньсон тоглоом, бяцхан ном зэргийг Хүүхдийн төв сувиллын багачуудад хандивлажээ.

 

Хүүхдийн төв сувилалийн 0-15 насны 35 хүүхдэд, 13 ширхэг бойтог, 6 ширхэг баривч, 6 ширхэг оньсон тоглоом, 5 ширхэг бяцхан ном, 25 ширхэг витамин, мөн гарын бэлэгийг гардуулсан байна.

 

Түүнчлэн, төслийн хүрээнд  өөрсдийн  мэргэжлийн  онцлогийг  ашиглан  111-р сургуулийн автомат хонхыг AI&Control  баг болон сурагчидтай хамтран зохион бүтээж суурилуулжээ. Үүнээс гадна,  “MARSHMALLOW CHALLENGE”, хувь хүний хөгжилийн сэдэвтэй лекц зохион байгуулж, шинээр оюутан болох гэж буй ахлах ангийн сурагчдад өөрийнхөө цаг завыг хэрхэн зөв зохистой ашиглах, өөрийгөө хэрхэн хөгжүүлэх зөвлөгөө өгсөн байна.   

 

Төслийн багийнхан эдгээр арга хэмжээний үеэр 1 сая 600 мянга орчим   төгрөгийн  хандив  цуглуулжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ