Ардчиллын анхдагчдад төр анхаарлаа хандуулах цаг болсон

img

 

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар гурван асуудлыг хэлэлцсэн байна. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дарга С.Эрдэнэ сэтгүүлчдэд мэдээлэв.

 

УИХ-аар Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа. Энэ  хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах замаар Ардчилсан хувьсгалыг эхлүүлсэн анхдагчдыг хамруулах нь зүйтэй хэмээн бүлэг үзсэн байна. Энэ хүрээнд үндсэн болон дэд ажлын хэсэг байгуулжээ.  УИХ дахь АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ:

 

 

-1990 оны цагаан морин жилийн хувьсгал нь 1911 оны Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн, 1921 оны ардын хувьсгалтай дүйцэхүйц үйл явдал байсан тул ардчиллын анхдагчдад төр анхаарлаа хандуулах цаг нь болсон. Шинэ цагийн Монгол Улсыг цогцлоож хэнээс ч хараат бус хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн энэ нийгмийг бий болгоход амь нас, эрүүл мэнд, амь амьдралаараа хохирсон, одоо ч хохирсоор байгаа мянга мянган ахмадуудынхаа гавьяа зүтгэлийг үнэлэх ажлыг УИХ дахь АН-ын бүлэг эхлүүлж байна.

 

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ хэлэлцэж байна. Энэ хуулийн төсөлд улстөрийн албан тушаалтан төрийн захиргааны албан тушаалыг давхар хашиж болдог болохоор тусгасан байна. Үүгээрээ орон нутагт “давхар дээл”-тэй албан тушаалтнуудыг бий болгох гэсэн оролдлого хийж байна. Хууль батлагдсанаар төрийн албан хаагчдыг одоогийнхоос өргөн хүрээтэй хоморголон халах болно. 2016 оны байдлаар 168 мянган төрийн албан хаагч ажилласан байсан бол МАН төрийн эрхийг авсан 6 сарын хугацаанд 187 мянга болж өссөн. Өөрөөр хэлбэл зургаан сарын хугацаанд төрийн албан хаагчдын тоо 20 мянгаар өсчээ. Хоёрдугаарт 29 мянган төрийн албан хаагч улс төрийн шалтгаанаар халагдсан. Ингэснээр МАН өнгөрсөн хугацаанд 50 мянган хүнийг төрийн албанд авсан нь улстөрийн хэлмэгдүүлэлт. Иймд Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц энэхүү үйл явцыг таслан зогсоохын төлөө ажиллах болно хэмээлээ.

 

Тус бүлгийнхэн "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг энгийн хувьцааг худалдан авсан тухайд хийсэн ажлын санал дүгнэлтийг авч хэлэлцээд дараагийн бүлгийн хуралдаанаар дахин хэлэлцэхээр болсон байна. 

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

иргэн:
эдийн засгаа сүрүүлчихээд, хэдэн луйвраар хахсан баячуул төрүүлчихээд, яаж чадаж ба аа, өөрөө баатар болох юм байхдаа, дэндэх гэж байна хүүхээ, их хэцээ дээ гор нь гарна, харин улс орноо хүйтэй болгосон бол, ард олноо ажилтай болгосон бол шагнана, баатар болгоно
2017-01-25
Зочин:
Ардчилсан хувьсгал гэсэн нэрийн дор улс орныг сүйрүүлсэн нөхөдтэй хариуцлага л тооцох хэрэгтэй. Идсэн уусан нь завьжаар нь гоожих шахсан Эрдэнэ мэтийн гахайнуудыг буудаж алах хэрэгтэй.
2017-01-25
Зочин:
Зөв. Улс орныг социализмын хар ангалаас ардчилал руу хөтөлсөн тэр хүмүүсийг төр анхаралдаа авах ёстой.
2017-01-25
Зочин:
Ямар улсыг ямар болгож байгаа нь энэ вэ. Үхсэний чинь ардчтлсан хувьсгал. Анархизмын давалгаа явж байна.
2017-01-25
Мн:
Үхсэн элэнцгийн чинь ардчилсан хувьсгал. Тэр үед гарч ирсэн ардчилал нэртэй цээжээ дэлдэгчид өнөөдөр улс орныг ямар болгочихоод байгааг эрүүл ухаанаар харж байгаа нь ард түмний дунд олонхи байгаа гэдэгт итгэе. Адгийн луйварчид, бэртэгчингүүд ардчилал хэмээх нэрийг барьж олон нийтийн толгойг угаахаа зогсоо. Та нарын тарыг ард түмэн таньсан учраас сонгуульд дүнгээ тавьсан
2017-01-25
за:
Яасан улс орныг буруу замаар 30 жил шороо хөөлгөсөн гэж шагнал өгөх нь үү Дэлбэртлээ баяжсан чи өөрийн хөө хөрөнгөнөөс өдөр шөнөгүй тараасан ч барахгүй Өөрөө өг Эрдэнэ луйварчин
2017-01-25