Бүртгэлийг хүчингүй болгох тушаал гаргажээ

АН гишүүдийнхээ шинэчилсэн бүртгэлийг хийж, цахимжуулсан. Харин АН-ын дарга З.Энхболд12 дугаар сарын 06-ны өдөр АН-ын Хэрэг эрхлэх газарт бүртгүүлсэн гишүүдийн бүртгэлийг бүхэлд нь хүчингүйд тооцох тушаал гаргажээ.
Учир нь Үндсэн дүрэм, журам, заавар зөрчиж анхан шатны намын байгууллагад бүртгүүлэхээр очоогүйгээр Төв намын шинэчилсэн бүртгэлийн цэгт ирсэн, гишүүдийн олон тооны замбараагүй анкет материалыг үндэслэлгүйгээр хүлээн авсан зэрэг зөрчлүүд гарсан гэж үзсэн байна.
Дээрх гишүүдийг сонгуулийн саналын эрхгүй намын гишүүнд бүртгэх гэнэ. Бүртгэлийг дүрэм, журмын дагуу явуулаагүй Хэрэг эрхлэх газрын ажилтан, албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаярт даалгажээ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ