Чуулганы хуралдаан завсарлалаа

img

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлалаа. Үдээс  өмнөх хуралдаанаар Ахмад настны тухай, Арбитрын тухай, Дипломат албаны тухай хуулийн төслийг хэлэлцэн батлав.

 

Чуулганы  хуралдаанаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх байсан ч АН-ын бүлэг дэмжихгүй гэдгээ мэдэгдэж байсан. Тиймээс өнөөдрийн хэлэлцэх асуудлын жагсаалтаас хасах саналыг Ерөнхий сайд гаргажээ.

 

Үдээс хойшхи хуралдаан Ерөнхийлөгчийн санаачилсан Иргэний улс төрийн эрхийг хэрэгжүүлэх хуулийн төслийн хэлэлцсэнээр эхэлнэ. Чуулганы  үдээс хойшхи хуралдаан 15.00 цагт эхлэх юм.

Н.Энх

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ