Ардчилсан намын нийт гишүүдэд /Ил захидал/

img

Гэрэл зургийг mpa.mn

 

Журмын нөхдөө, 1 дүгээр сарын 29-ний өдөр дөхөх тусам нойр минь хулжиж, сэтгэл минь түгших боллоо. Монголын ардчилал, Ардчилсан нам хариуцлагатай сорилттой тулгарах гэж байна.

 

Би намын нийт гишүүддээ элдэв талцал, бүлгэрхэг байдлаа түр орхиод  сунгааны дараа 2 дугаар сарын 1-нд ямар нөхцөл байдал үүсэхийг төсөөлөөд үз гэж уриалах байна. Та бүхэн нүдээ аниад, сайн бод, хэсэгхээн хугацаанд эргэцүүл!

 

Одоо ам дамжин яриад байгаа шиг С.Эрдэнэ Ардчилсан намын дарга болсон байна гэж төсөөлье. Ардчилсан нам тэр мөчөөс монголын улс төрийн тавцангаас арчигдах болно. Намд хамааралгүй жирийн иргэд, сонгогчид манай намыг шинэчлэгдэх нь гэж огт итгэхгүй, тэр дундаа С.Эрдэнэ шинэчилнэ гэвэл төсөөлөх ч үгүй болох болно. С.Эрдэнэ жирийн иргэд дунд ямархуу нэр хүндтэй болохыг та бүхэн надаар хэлүүлэлтгүй сайн мэдэх ч би энд зориуд нэхэн сануулъя.

 

Монголын жирийн сонгогчдын хувьд бол С.Эрдэнэ туйлын бүдүүлэг, мунхаг, түрэмгий авиртай, мэдлэг боловсрол нимгэн, хувийн ашиг завшааныг эрэлхийлэхээс өөр шинэ сэргэг, хэрэгтэй тустай зүйл хийж үзээгүй тийм л хүн. Гэр бүл хамаатан саднаа төсвийн хөрөнгөөр тэжээж тэтгэхийг урьтал болгодог, ингэхдээ огтхон ч санаа зовнидоггүй өтөл бэртэгчин бол С.Эрдэнэ. Эхнэр, охин, хүргэн, жолооч гээд хавь ойрын хүмүүсээрээ Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газар, ИТХ-ыг дүүргэчихээд  үүнийгээ Чингис хаан лугаа их үйл хийж, ойр дотныхондоо итгэл үзүүлсэн маягаар тайлбарлаад сууж байсан ичгүүргүй хүн шүү дээ.

 

Та бүхэнд саяхны нэг үгийг сануулъя. 2016 оны 7 сарын 21-эий өдөр УИХ-ын чуулганы индэр дээрээс УИХ-ын гишүүн  Ж.Энхбаяр С.Эрдэнэд хандан ингэж хэлжээ. “Таны дүр улам тод болно, ил болно. НДС-аас нас барсан иргэдийн нэр дээр мөнгө авдаг завшдаг, мөнгийг нь банкинд байршуулдаг, зээл авдаг бузар булай бүх юм таныг сайд хийж байх үед бий болсон ш дээ. Энэ бүхэн чинь удахгүй ил болно за юу! Нотлох ч болно. Удахгүй монголын нийгэм өөрийг чинь танина, таниулна”

 

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр энэ үгээ хэлэхдээ ямар их итгэлтэй, бардам байгааг бичлэгээс нь тод харж болно. Түүний тэр их итгэл юунд байсныг нягтлаад үзэхээр дараах зүйлс тодорч байх юм. С.Эрдэнийг сайд байх хугацаанд нийгмийн даатгалын салбарт гарсан төсвийн мөнгийг идэж шамшигдуулах, хөрөнгө завшихтай холбоотой гарсан нийт 7 хэрэгт бүртгэл хийгдэж, мөрдөн байцаалт ид явагдаж байгаа ажээ. Эдгээрээс цухас дурдвал 2015 оны 8 дугаар сарын 31-нд эрүүгийн хэргээр бүртгэж 0201525030819 дугаар олгосон хэрэг: Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн дарга, байцаагч нар С.Эрдэнийн нөмөр дор нас барсан иргэдийн нэр дээр зээл авч улсад онц их хэмжээний хохирол учруулсан.

 

2016 оны 11 дүгээр сарын 28 –нд эрүүгийн хэрэг үүсгэсэн 0201610000368 тоот хэрэг: Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн байцаагч С.Өнөрмаа мөн С.Эрдэнийн ивээл дор 27 иргэний нэр дээр тэжээгчээ алдсаны тэтгэврийг 4 жилийн турш хуурамчаар авч байсан.

 

С.Эрдэнэ салбарын сайд байх он жилүүдэд нийгмийн даатгалынхан талийгаачдын нэрийг улсын бүртгэлээс хасалгүйгээр, улсаас тэтгэврийг нь хэдэн жил, сараар авсаар, улсыг 6 тэрбум төгрөгөөр хохироосон байдаг. Мөрдөн байцаалтын явцад энэ луйврын хэрэгт нас барсан 10 мянга гаруй ахмад настны нэрийг ашигласан нь тодорхой болсон юм. Нийгмийн даатгалын салбарт луйвар, завшилтын бүхэл бүтэн систем бий болгон хөгжүүлсэн гэдгээрээ л С.Эрдэнэ Ардчилсан намын дарга байх ёс зүйн чадамжгүй болох учиртай.

 

Дурдсан 7 хэргээс С.Эрдэнэд шууд холбогдох нь нотлох баримтаар тогтоогдсон  хэд хэдэн хэрэг байгаагаас 2013 оны 8 дугаар сард Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын газрын эзэмшилд байсан Чингэлтэй дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэр дээр орших хуучин барилгыг С.Эрдэнийн хүү Э.Ганболор Молор Эрдэнэ компанид шилжүүлж, улмаар тэр байшингийн суурин дээр олон давхар орон сууц барин борлуулж, орлогыг завшсан хэрэг шалгагдаж байгаа юм.

 

Тэгэхээр С.Эрдэнэ Ардчилсан намын дарга боллоо гэхэд төд удалгүй дурдсан 7 хэргээр ял сонсож, шоронд орох магадлал бодитоор заналхийлж байна гэсэн үг. Ж.Энхбаярын маадгар ярьж, мэдэгдээд байгаа нь ийм л учиртай.

 

Журмын нөхдөө, ҮЗХ-ны хуралдаан дээр Баабар С.Эрдэнийн улаан нүүрэн дээр хэлсэн үг гашуун ч гэсэн үнэн болох гээд байна.  Түүний "Та нар С.Эрдэнийг намын дарга болгох гэж байгаа юм уу. Шоронд орсон хойно нь намаараа очиж эргэх гэж үү?"  гэсэн хоржоонтой үг одоо ч миний чихэнд сонсогдно. С.Эрдэнийг дарга болгох гэж намаараа хөөрцөглөөд эцэст нь Ардчилсан нам ямар ч нэр нүүргүй болж хоцрох нь шинэчлэл юм уу? Ер нь С.Эрдэнээс шинэчлэл хүлээж байдаг ямар хүн байх юм бэ?

 

Энэ хүн бол УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийн удаа дараа тодорхойлсноор ужиг гэмт хэрэгтэн-рецидив шүү дээ. 1983 онд Ардын армийн 187-р ангийн байлдагч Сарангэрэлийг хэрцгийгээр зодож, тарчлаан улмаар чулуугаар тархийг нь цөм цохиж амь насыг нь хөнөөсөн хэргийн баримт саяхан хэвлэлээр дэлгэгдлээ. С.Эрдэнэ энэ хэрэгтээ 7 жилийн хорих ял эдлэсэн нь үнэн ч ингээд түүний нүгэл цайрах, дуусах учиргүй байж.

 

С.Эрдэнэ МАН-ынхантай сүжирч тэднийг засаглаж байх үед Нийгмийн даатгалын газрын даргын алба хашиж байсан. 2008 оны сонгуульд оролцохдоо Нийгмийн даатгалын хөрөнгөөр ичгүүр сонжуургүйгээр сурталчилгаагаа санхүүжүүлж байсныг тухайн үед нь цагдаагийнхан баримтаар нотолж, саатуулан шалгаж байлаа. УНДЕГ-ын ажилтнуудыг тойргийн хороодод томилон ажиллуулах, “орон сууцны дэмжлэг” нэрээр хамаатан садан, ах дүүс, шадар хүмүүстээ төсвөөс бэлэн мөнгө олгуулдаг байсан нь тодорхой болж байв. Одоо Ардчилсан намын дотоод сонгуулийн хороонд нарийн бичгийн дарга хийж байгаа Д.Үүрийнтуяа тэр цагт УНДЕГ-ын хөрөнгө оруулалт, тендер хариуцсан мэргэжилтэн байж, 3 удаа орон сууц авсан  хирнээ сонгуулийн өмнөхөн 14 сая төгрөгийн “орон сууцны дэмжлэг” нэмж авсан асуудалдаа саатуулагдан шалгагдаж байсныг бүгд санаж байгаа биз. Д.Үүрийнтуяа 2008 оны УИХ-ын сонгуулийн 25-р тойргийн хорооны нарийн бичгийн даргаар ажиллахдаа санал хураалтын дүнгийн протоколыг хуудсаар нь сольж, дүнг булиантуулах зэргээр хууль зөрчин идэвхийлэн ажилласны дүнд С.Эрдэнэ УИХ-ын гишүүн арай ядан болохчоон аядаж байсан аж. Одоо Ардчилсан намын даргын сонгуулийг будлиантуулах бэлтгэлээ хийчихээд сууж байна.

 

Ардчилсан намын нийт гишүүд ээ, та бүхнээс аминчлан гуйя. Та бүхэн нүдээ аниад жаахан бодооч. Ийм дүүрчихсэн хүнээр удирдуулаад Ардчилсан нам шинэчлэгдэх үү?  Энэ өдрүүдэд хурцаар яригдаж байгаа Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой асуудлаар С.Эрдэнэ илтэд луйварчдын талыг баримталсан мэдэгдлүүд удаа дараа хийж, үндэслэл муутайгаар тэднийг өмөөрөх гэж оролдож байгааг жирийн гишүүд бид жигшин харж байгаа. Эрдэнэтийн асуудал дээр тэр барьцаалагдсан, хуйвалдааны бүлэглэлд оосорлогдсон хүн гэдгээ ил тод илчилж орхилоо, сунгааны өдрүүдэд! Ийм хүн манай намыг хаашаа, юу руу хөтлөх вэ? Бодохоор жихүүдэс хүрч байна.

 

Хамгийн гол нь сонгогчид, монголын ард түмэн С.Эрдэнээр удирдуулсан луйварчдын бүлэг төдийгөөр биднийг харах, үнэлэх тийм нөхцлийг та бид сунгаагаар бүрдүүлэх ёстой юм гэж үү? Яагаад шинэ залуу гишүүдээрээ удирдуулж болохгүй гэж? Нам дамнасан бүлэглэлийн эсрэг зоригтой дуугардаг, үг үзэл бодлоо сонгогчдод хүргэж чаддаг, С.Эрдэнээс илүү дайчин, боловсролтой залуу улс төрч сунгаанд оролцогсод дотор бэлээхэн байж л байна. Залуу үед ээ итгэл үзүүлбэл яасан юм бэ? Үгүй гэвэл С.Эрдэнэ л биш бол хэн нь ч яахав болчихоод байна. Бодооч, тунгаагаач! 

 

Би ил захидлаа Ардын уран зохиолч Л.Түдэвийн орой руу ортол хэлсэн үгээр дуусгая гэж бодлоо. “Муу муухай хүмүүс өөрсдийнх нь толгой дээр гараад өтгөн шингэнээ хүртэл асгаж байхад тоохгүй суудаг ард түмэнд надад ярих юм байхгүй” Үүн шиг муу муухай хүнийг орой дээрээ залчихаад нүглийнх нь хоморгонд намаараа чичлүүлж явах юм уу? Бүгдээрээ.

 

 

Та бүхний хүндэтгэсэн:

 

 Г.Норовсүрэн /Баянзүрх дүүргийн Ардчилсан намын гишүүн, Ардчилсан хувьсгалын партизан/

 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зохиолч Л.Түдэв:
“Муу муухай хүмүүс өөрсдийнх нь толгой дээр гараад өтгөн шингэнээ хүртэл асгаж байхад тоохгүй суудаг ард түмэнд надад ярих юм байхгүй”
2017-01-28
Зочин:
алтанхуяг гэр бүлээрээ хулгай хийсэн нь үнэн биз дээ. үхсэндээ айн сандарч сэтгүүлчдийг шавуулж намынхнаа АТГ-ынүүдэнд цуглуулж сүржигнээд бйгаа юм бэ? элбэгдорж миеэ хоёр ч бас супер хулгайч нар ... энэ хоёр ч шалгуулах ёстой
2017-01-27
Зочин:
тэмүүжин сайдынхаа өрөөнд виски уунгаа сарангэрэл охиныг чарлуулан шааж бенз эрдэнэчимэг ордонд архи тамхи секс гурав хийж фортуна согтуугаар их хуралд агсам тавьж ордны цонхоор шээж эрдэнэ өөрөө 20 жилийн өмнө хүн алж саяхан сэтгүүлч болормааг сүхдэж алж баярсайхан их хуралд салаавч гаргаж байснаа мартсан уу?
2017-01-27
Зочин:
YaG unen baidaliig n bichjee. Bayarlalaa.
2017-01-27
Зочин:
Тамын тогооны үлгэр ярихаасаа өмнө асуудалд бодитой хандая 2020 оны сонгуульд олон суудал бүхий нам болоё гэвэл одоо байгаа 5 хүнээс Алтанхуяг нь арай дөнгүүр байх Идэж уугаагүй хүн хайвал Монголын энэ хэдэн хар шар феодалуудаас олдохгүй харин ямар ажил зоригтой барьж авч хийгээд хэний өмнөөс сөрж зогсох гээд хүчин мөхөсдөж унасан бэ гэдгийг нь олж харвал яах аргагүй л Алтанхуяг гэдэг энэ хүн л одоогийн сонголт даанч хүн нь өөр санаа зорилготой юм шиг Батзандан юу хутгаж хаанаас зугтаж ирэв Гантөмөр шашинтай холбоотой цаад талыг нь харахад хэцүү Эрдэнэбат аж ахуйн л хүн түүнээс удирдагч биш харин сайн ажилтан туслагч Эрдэнэ Улаанбаатарт амьдарч байгаа хүн бүр мэддэг сайнаасаа муу нь их дуулддаг дээр нь биеийн хүчийг ашиглах дуртай гэтэл одоо АН-д ухааны хүч хэрэгтэй байдаг
2017-01-27
b.x:
Uuniig bichigch hudaldaddsan nowsh b.na bi ch ahmad gishuun b.na chamd ch gesen nogoo yum b.gaa shuu
2017-01-26
Зочин:
Neg hunii deglemiig irliizjuul geech
2017-01-26
Зочин:
АН д олон Эрдэнэ бий дээ.
2017-01-26
za barag erdene ni deer shuu:
ERDENEED NEG SAIN TAL BDAG YUM BUSDIIGAA SHUUD BARIJ AVAD TSUSII NI HOLIDOG .HEMH ZODNO .ZANGIDSAN GAR SHIG NAMAA AVCH YAVJ CHADNA TUILBARGUI NYLTSGANASAN SUL DOROI NEGNIIG DARGAARAA SONGOVOOS ANAM SHUUD ARCHIGDANA SHUU
2017-01-26
Ард:
Нэрээ яг үнэнээр нь бичсэн үү. Г.Норовсүрэн гуай та үнэнийг бичсэний төлөө ямар аюулд учрахаа мэдэж бичив үү. Завшина, луйвардана гэдэг муухай үйлээр хөрөнгөжсөн хүмүүс ямар аюултай юм хийдгийг харж сонсож байгаа биздээ. Сүйдтэй юм бичихгүй. маш нууцхан. Захаасаа л тан руу заналхийлээд эхлэнэ
2017-01-26
зочин:
энэ сайтын судалгааны дүн шал худлаа.
2017-01-26
irgen:
medleg noyan nuruufai hiisen ajiliig ni bodson ene 5 d ganfomor bn bafzandan bol fuilbargui man inhani gar hol boloh hun yrij chadah bolovch hiij chadahgui naad 3 bol omno hiij bsan ter uedee hiih oron foondeer bsan hiij chadaagui uchi r hereggui bi an gemjigch bn
2017-01-26
Зочин:
7 жил шоронд суусан хун ямар олигтой байх вэ? Хуульчид ярихдаа эруугийн элемент явсан хун хэзээч засардаггуй эруугийн элемент хэвээрээ улддэг юм гэсэн шуу таминь ээ
2017-01-26
Зочин:
2 garaa urguud demjij bnaa, Erdene Altanhuyag 2 yavch bolohgui.
2017-01-26
Эрдэнэ биш Эрдэнэбат:
Эрдэнэбат зүгээр шүү.
2017-01-26
Зочин:
Аргаа барсан л хүний үг байна Хүний хуучин дээлийн шинэ нь дээр дээ Алтанхуягаа даргаараа тавиад олон намын нэгдэл болсон олон амбицтай юмнуудаа нэгтгээчээ Тэхгүй бол АН тарлаа дууслаашдээ Ан ынхаан
2017-01-26
Зочин:
ЗӨВ
2017-01-26
гишүүн:
Үнэн үнэн, Эрдэнэ бол арай л дэндэнэ ээ!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
2017-01-26
Зочин:
Ардчилсан хувьсгал гэж хэзээ болсон юм бэ? Ардчилалын партизанууд гэж нөхдүүд ямар газар нуугдаж байлдаж байсан бэ? Үлгэр ярихаа больцгоо
2017-01-26