АНУ-ын шинэхэн Ерөнхийлөгч Дональд Трамп Мексикийн хилийн дагуу 32 км үргэлжлэх хана барих зарлигт гарын үсэг зурсан билээ.
“Хэрвээ Конгресс уг саналыг дэмжиж, төсвийг баталвал хоёр улсын хил дээр хана барих ажил хэдхэн сарын дараа ажил хэрэг болно” хэмээн Цагаан ордны хэвлэлийн албанаас мэдээлэв. “Ойролцоогоор 10 мянган хүн ажилтай болно” гэж Трамп мэдэгдсэн юм. Судлаачдын үзэж буйгаар хана барих ажилд хамгийн багадаа 12 тэрбум ам.долларыг зарцуулна хэмээн үзэж байна. Трампийн уг шийдвэрийн дараа Мексикийн Ерөнхийлөгч Энрике Пенья Ньето энэ сарын 31-ний өдөр АНУ-д хийх төрийн дээд хэмжээний айлчлалаа цуцалсан билээ.
Тэгвэл Трамп мөн Мексикийн импортийн барааны татварыг 20 хувь нэмэхээр болсон талаар “Ройтерс” агентлаг мэдээлэв.
Трамп “Импортын барааны татварыг нэмсэнээр АНУ жилдээ 10 тэрбум ам.долларын ашиг олно” гэсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |