Л.Гантөмөрийн ажлын албанаас мэдээлэл хийнэ

img

 

НЗДТГ-т

 

08.30 цагт: Нийслэлийн онцгой комиссын хуралдаан НЗДТГ-ын А танхимд болно. Налайх дүүргийн 5 дугаар хороонд хонь малын гоц халдварт “цэцэг” өвчин гарсантай холбогдуулан хорио цээрийн дэглэм тогтоосон талаар хэлэлцэнэ. Утас: 325044

 

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт

 

08.30 цагт: Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас зарласан“Эрх зүйн шинэчлэл- иргэний эрхийн баталгаа” сэдэвт сарын аяны хүрээнд “Нээлттэй өдөрлөг” зохион байгуулна. Арга хэмжээ нийслэл, дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс болон 100 айл дахь Үйлчилгээний 1, 2, 3-р байранд болно. Утас: 88093607

 

Гадаад Харилцааны яаманд

 

09.00 цагт: Монгол Улс, АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн нээлтийн арга хэмжээ болно. Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Гаалт нар мэдээлэл хийнэ. Мөн тус арга хэмжээний хүрээнд хоёр орны харилцааны 30 жилийн түүхийг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болон Зохиолч Ж.Дашдаваагийн “Монгол, Америкийн харилцааны түүхийн мөрөөр бэдрэхүй” номын нээлт болно. Утас: 99902091

 

“Хангарди” ордонд

 

09.30 цагт: НИТХ-ын VII хуралдаан Хангарди ордны 14 давхар дахь хурлын танхимд эхэлнэ. Хуралдаанаар Агаарын бохирдолыг бууруулах талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний тухай болон Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэх юм. Утас: 325044

 

“Империал” зочид буудал

 

09.30 цагт МАХН-аас эрдэмтэн судлаачидтай хамтран боловсруулсан Үндсэн хуулийн төслийг улс төрийн намууд, судлаачдад танилцуулж, хэлэлцүүлэх үйл ажиллагаа болно. Утас: 99753607

 

МУЗН-ийн байранд

 

11.00 цагт: Монголын улаан загалмай нийгэмлэг галын аюул ослоос дөрвөн хүний эрдэнэт амийг аварсан Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн II хэлтсийн эрүүгийн төлөөлөгч, Цагдаагийн дэслэгч Г.Ганбаярт хүндэтгэл үзүүлж, шагнал гардуулах ажиллагаа МУЗН-ийн төв байранд болно. Утас: 99022376

 

"Туушин" зочид буудлын "Сүлд" танхимд

 

11.00 цагт МОАН болон АН-ын даргын сунгаанд нэр дэвшигч Л.Гантөмөрийн ажлын албанаас мэдээлэл хийнэ.

 

МОНЦАМЭ агентлагийн Мэдээллийн төвд

 

11.00 цагт: Улаанбаатар хотын агаарын бохирдол, утааг эсэргүүцсэн ээж, аавуудын тайван жагсаал хийх гэж байгаа талаар МОНЦАМЭ агентлагийн Мэдээллийн төвд Утааны эсрэг ээж, аавуудын холбооноос мэдээлэл хийнэ.

 

Төрийн ордонд

 

11.40 цагт: УИХ-ын гишүүн Ж.Батзандан С.Зориг агсаны мэндэлсний 55 жилийн ойтой холбогдуулан тогтоолын төсөл өргөн барих талаараа сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ. Утас:88099272

 

МУБИС-ийн байранд

 

12.00 цагт: МУБИС-ийн Оюутанд үйлчлэх төвд болох Монглын Доноруудын холбооны хүндэтгэлийн арга хэмжээ болно. Тус арга хэмжээнд Монголын Хүндэт донорууд хүрэлцэн ирж оролцоно. Утас: 91144770, 95159828, 99048082

 

“СИТИ” их сургуульд

 

16.00 цагт: Цахим орчинд мэргэжлийн сэтгүүл зүйг хөгжүүлэх, иргэдийн мэдээлэл олж авах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хамгаалах чиглэлээр тууштай ажиллаж байгаа Монголын Сайтын холбооноос сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилтнуудад зориулсан “Цахим сэтгүүл зүй ба Оюуны өмч” үнэ төлбөргүй сургалтыг Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Хэвлэл мэдээллийн зөвлөлтэй хамтран зохион байгуулах гэж байна. Сургалт АНУ-ын элчин сайдын яамны урд байрлах СИТИ их сургууль дээр болно. Утас: 97111173

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

bolomj:
Сүлжээний бизнес шиг танаас мөнгө шаардахгүй!!! httpCash4Visits.comref.php?refId=344187 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2 таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5 нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30 хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30 доллар сардаа 150-900 долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйл шаардахгүй. Маш амархан шүү. Амжилт.
2017-01-27