Номадсын кино аяны бүх хоол 20% хямдарлаа

Кино ертөнцөөр аялангаа амттай хоолоор дайлуулж тойрон аялал бүртээ урамшуулал авах сонирхолтой аян эхэлжээ. Бүр нэрийн хоолнууд, халуун уух зүйлсийг 20% хямдралтай үнээр зооглох ховор боломжуудтай шүү. Энэ бол мэдээж үргэлж шинийг санаачлагч Номадсын сүлжээ рестораныхан.
Тэдний гурав дахь удаагаа амилуулж буй “Кино аян” бол сүлжээ ресторанууд нь олны танилууд болон киноны баатруудаар “зөөгч, тогооч” хийлгэж тухайн кинонд орсон мэт орчныг төрүүлдэг юм. Түүнчлэн тухайн кинонд ямар хоол гардаг билээ, яг л тэр хоолыг зориулж бэлтгэн тусдаа цэс гаргаж үйлчилж байна. Энэ оны эхний урамшуулалт аянаар тус газруудаар үйлчлүүлсэн хэн боловч бүх хоолыг 20 хувь хямдралтай хүртэх нь.
Кино аянд нэгдсэнээр Номадсын сүлжээ 16 ресторанд шинэлэг үйлчилгээ, мөн урамшуулал хүртэж Монголын кино урлагийн алтан үеийн бүтээлүүдийг эргэн дурсаж, Алисагийн гайхамшигт орноор аялж, “Пороро”, “Оддын дайн”, “Үхлийн салаа”-ны баатруудтай “Хар сувд” хөлгөөр Кавказад очиж, Номадсын “Гал тогоо”-нд “Жангум”-ын хийсэн нууц жорыг амтлах боломжийг тэд бүрдүүлжээ.
Таныг тэндхийн зөөгчид уйдаахгүй. Хөгжилтэй яриа дэлгэн, яг л кинонд орсон мэт байлгана. Дурсамж тэрлэх кино ертөнцөөр тойрон аянд хамрагдахыг хүсвэл юуны өмнө Номадсын сүлжээ ресторанаар 25,0 төгрөгөөс дээш үнийн дүнгээр үйлчлүүлсэн байх ёстой.
Эхний ресторанаар үйлчлүүлээд кино аяны тойрон аяллын хуудсын эзэн болно. Хоёр дахь сүлжээгээр үйлчлүүлээд цай, эсвэл кофе үнэгүй сонгон авах бол гурав дахь ресторанаар үйлчлүүлээд цэвэр ургамлын “Алтхаус” цай бэлгэнд авна. Харин хамгийн сүүлийн буюу 4 дэхь ресторанд үйлчлүүлээд Номадсын сүлжээ ресторанаар хөнгөлөлттэй үйлчлүүлэх Хөнгөлөлтийн карт болон Номадсын Сар шинийн буузны дээж 2 кг авах онцгой боломжийг олгожээ.
Кино ЕРТӨНЦӨД ХООЛЛОХ РЕСТОРАНУУД
Улаанбаатар хот
- Modern Nomads-1 Би чамд хайртай
- Modern Nomads-2 Өнөр бүл
- Modern Nomads-3 Мартагдашгүй намар
- Modern Nomads-5 Энэ хүүхнүүд үү
- Modern Nomads-6 Содура
- Bd’s mongolian barbeque Алиса гайхамшгийн оронд
- Salm Pub&Bar Карибын тэнгисийн дээрэмчид
- Кавказ ресторан Кавказад болсон явдал
- Felicita ресторан Гал тогоо
- Double Shot-1 Оддын дайн / Star Wars
- Double Shot-2 Suicide Squad / Үхлийн салаа
- Cozy nomads Тэ Жангум
Орон нутаг
- Texas – Дархан – Pororo хүүхэлдэйн кино
- Modern nomads – Эрдэнэт – Би чамд хайртай
- Modern nomads - Сэлэнгэ – Суварган цэнхэр уулс
СЭТГЭГДЭЛ БИЧИХ