Монгол-Хятадын хилийн боомтууд амарлаа

Монгол, Хятадын хилийн боомтууд өнөөдрөөс эхлэн энэ сарын 29 хүртэл амарна. Энэ өдрүүдэд БНХАУ-ын цагаан сарын баяр тохиож байгаатай холбоотойгоор ажиллахгүй юм байна. “Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн дагуу бүх нийтээр амарч, тэмдэглэх баяр ёслолын үеэр хилийн боомтууд амардаг юм.
Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу ажиллана.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ