Амралтын өдрүүдэд хүйтний эрч чангарч шөнөдөө 35-43 хэмд хүрнэ

img

 

Сибирээс ирж буй хүйтэн агаарын нөлөөгөөр энэ амралтын өдрүүдэд зарим нутгаар цаг агаар эрс хүйтэрнэ гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас өнөөдөр мэдээллээ.

 

Хүйтэн агаарын нөлөөгөөр шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хагаст цас орж хүйтний эрч чангарах нь. Тодруулбал, өнөө шөнө Өвөрхангай, Булган, Төв аймгийн өмнөд хэсэг, Дундговь, маргааш өдөр Төв, Хэнтий, Дорноговь, Сүхбаатар аймгийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед 24 метр хүрч, хүчтэй цасан шуурга шуурах аж.

 

Харин амралтын өдрүүдэд Зүүн аймгуудын нутгаар цас орж агаарын температур энэ сарын 30-ныг хүртэлх өдрүүдэд 10 орчим хэмээр чангарна. Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө, Хэрлэн зэрэг томоохон голын хөндийгөөр шөнөдөө 35-43, бусад нутгаар 19-34 хэм хүйтрэх юм.

 

 Иймд:

 

-Хүчтэй салхи шуурганы үеэр эцэг, эх, асран хамгаалагчид бага насны хүүхэд, өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд анхаарал тавих, иргэд холбогдох мэргэжлийн байгууллагуудаас гаргасан мэдээллийг үндэслэн ажлаа зөв зохицуулах.

 

-Амралтын өдрүүдэд (01 дүгээр сарын 28, 29) цаг агаар муудах тул төв, орон нутгийн ерөнхий боловсролын удирдлага, багш, эцэг, эхчүүд хүүхдийг хяналттай байлгаж, гэртээ харих унааны аюулгүй байдлыг хангах, хүчтэй салхи шуургатай, хүйтний эрч чангарах тул дулаан байранд нь байлгах асуудлыг шийдвэрлэх.

 

-Цас орж, хүчтэй салхи шуурга болох үеэр зам даваа хаагдан, цахилгаан дамжуулах агаарын шугамд саатал гардаг тул холбогдох мэргэжлийн байгууллагууд хүч хэрэгслийг тодотгон бэлэн байдлаа хангах.

 

-Хүчтэй салхи шуурганы үеэр үзэгдэх орчин хязгаарлагдах, автозамын зорчих хэсэгт үүссэн хальтиргаа гулгааны улмаас зам, тээврийн осол гарах, автомашин замд олноор саатах, автомашины шатахуун дуусах, эвдрэх, иргэд сураггүй болох, төөрөх зэрэг тохиолдол гарч зорчигчдын амь нас, эрүүл мэндэд эрсдэл учирдаг тул шаардлагатай тохиолдолд холбогдох мэргэжлийн байгууллагуудын шийдвэрээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд зохицуулалт хийдэг тул Онцгой байдлын ерөнхий газрын 325726, 265726 дугаарын утсанд холбогдож мэдээлэл авахыг зөвлөж байна.

 

Эх сурвалж: ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Анхааруулга өгсөнд баярлалаа. Та httpCash4Visits.comref.php?refId=344121 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2 доллар таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5 доллар нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30 доллар хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомт банк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30 доллар сардаа 150-900 долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйл шаардахгүй. Маш амархан шүү. Амжилт
2017-01-28