Амьсгалах эрхийнхээ төлөө жагсана

Иргэн Ц.Пүрэвхүүгийн санаачлагаар “Утааны эсрэг ээж, аавуудын холбоо” байгуулагдсан. Уг холбооноос өнгөрсөн арванхоёрдугаар сарын 26-нд жагсаал зохион байгуулж, төр засгийн удирдлагуудад шаардлага хүргүүлсэн.
Гэвч тэдний шаардлагад хариу ирүүлээгүй тул уг холбооны санаачлагаар дахин жагсаал зохион байгууулахаар болсон. Тэд энэ удаад жагсаалаа “Боож үхлээ” хэмээн нэрлэж, утаанаас болж эрүүл мэндээрээ хохирч буй хэн бүхнийг амьсгалах эрхийнхээ төлөө энэхүү жагсаалд оролцохыг уриалаад байгаа юм.
Энэ удаагийн жагсаал урлагийнхан нэгдэж, ая дуугаа өргөхөөс гадна утааны эсрэг дуу хоолойгоо өргөхөөр болсон. Жагсаалын үеэр "Никитон" хамтлагийн дуучин Б.Батчулуун өөрийн зохиосон утааны эсрэг дуугаа анх удаа олон нийтийн хүртээл болгох аж.
Дахин жагсаал өнөөдөр 12.00-13.00 цагийн хооронд Сүхбаатарын талбайд болох юм.
Монгол улсын хэмжээнд агаарын бохирдлоос үүдэлтэй ханиад хатгаагаар жилд 104 мянган хүн нас бардаг байна. Мөн иргэд бохирдлоос үүдэлтэй өвчин эмгэгийн эмчилгээнд жилд 77 орчим тэрбум төгрөгийг зарцуулсан судалгааг утааны эсрэг ээж, аавуудын холбооноос гаргажээ.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ