Л.Нинжжамц МҮОНРТ-ийг удирдана

МҮОНРТ-ийн ерөнхий захирлыг шалгаруулах сонгон шалгаруулалтын дүн эцсийн байдлаар гарч, Л.Нинжжамц удирдах боллоо. МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл өнгөрсөн баасан гаригт шийдвэрээ гаргасан байна.
Нээлттэй зарласан сонгон шалгаруулалтад есөн нэр дэвшигч өрсөлдсөнөөс Л.Нинжжамц олонхийн саналыг авчээ.
Лувсандашийн Нинжжамц нь хууль зүйн ухааны магистр, Гадаадын орнуудад олон нийттэй харилцах чиглэлээр сурч төгссөн, Монголын хэвлэл мэдээллийн салбарт 20 жил ажилласан туршлагатай. Тэрбээр 1996-1998 онд “Толь” сонины Ерөнхий редактор, 1998-2006, 2007-2009 онд Монголын сонины холбооны гүйцэтгэх захирал, 2006-2007 онд МҮОНРТ-ийн Тамгын газрын дарга, 2009-2010 онд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга, 2010-2011 онд Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны даргын зөвлөх, 2011-2016 оны зургаадугаар сар хүртэл “Өглөөний сонин”-ы ерөнхий эрхлэгчээр тус, тус ажиллаж байсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ