Аун Сан Су Чигийн зөвлөхийг хөнөөжээ
2017-01-30

 Ардчиллын төлөөх үндэсний лиг намын хуулийн зөвлөх, хуульч Ки Ни

 

Мьянмарын Төрийн зөвлөх, Нобелийн энхтайвны шагналт Аун Сан Су Чигийн тэргүүлдэг Ардчиллын төлөөх үндэсний лиг намын хуулийн зөвлөх, хуульч Ки Нигийг буудан хороосон талаар  “CNN” агентлаг мэдээллээ.

 

Зөвлөхийг нийслэл Янгон хотын олон улсын нисэх буудалд байхад үл таних этгээдүүд буудан хороосон байна.

 

Тэрээр Европын орон руу томилолтоор яваад, өчигдөр эх орондоо ирэх үедээ ийнхүү халдлагад өртжээ.  Цагдаагийнхан уг хэрэгтэй холбогдуулан нэг этгээдийг саатуулсан аж.

 

Ки Ни исламын шашинтай бөгөөд түүнийг шашин шүтлэгээс нь болж амийг нь хөнөөсөн байж магадгүй хэмээн цагдаагийнхан үзэж байна. Учир нь тус улсын иргэдийн 90 дээш хувьд буддын шашинтай юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин