АН завсарлага авав

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийхээр байв.
Хүчин төгөлдөр мөрдөж буй Цагдаагийн албаны тухай хуульд алба хаагчийн эрх зүйн байдал болон цагдаагийн байгууллагын зарим үйл ажиллагаатай холбоотой харилцааг тусдаа хуулиар зохицуулахаар тусгасан. Харин уг зохицуулалтуудыг агуулсан тусгайлсан хууль одоог хүртэл батлагдаагүй. Тиймээс цагдаагийн алба хаагчийн эрх зүйн байдал, нийгмийн баталгаа, хөдөлмөрийн дотоод харилцаа зэрэг олон зохицуулалтууд нь Төрийн албаны тухай хуульд заасан нийтлэг журмаар зохицуулагдаж иржээ.
Харин энэ хуулийн төсөлд АН-ын бүлэг байр сууриа нэгтгээгүй байгаа юм байна. Тиймээс АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ энэ асуудлаар ажлын тав хоногийн завсарлага авч байгаагаа мэдэгдлээ. Үүнд Хууль зүйн байнгын хороон дарга Ш.Раднаасэд “Хуулийн төслийг нэн даруй хэлэлцэж батлах шаардлагатай байгаа. Тиймээс нэг хоногийн завсарлага олгож байна. Энэ хугацаанд хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэгтэй уулзаж, санал, дүгнэлтээ оруулах боломжтой” гэдгийг тайлбарлав.
Ийнхүү уг хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлууллаа.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ