Ардчиллын анхдагчдыг хөнгөлөлтөд хамруулах саналыг дэмжсэнгүй

img

Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны хуралдлаа. Байнгын хорооны хуралдаанаар 6 асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. Харин Олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг эхэд тэтгэмж олгох тухай, Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулах саналыг О.Баасанхүү, Ц.Цогзолмаа нарын гишүүд гаргалаа. Учир нь ХНХ-ын сайд Н.Номтойбаяр гадаадад томилолттой яваа. Тиймээс хуулийн төслүүдийг хэлэлцэхэд байлцах хэрэгтэй гэж үзжээ. Байнгын хорооны гишүүд дээрх хоёр хуулийн хэлэлцүүлгийг хойшлуулах саналыг дэмжсэн юм.

 

Байнгын хорооны хуралдаанаар Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай хуулийн шинэчилсан найруулгын эцсийн хэлэлцүүлгийг хийв. Үүнтэй холбогдуулан АН-ын бүлгээс Монголын ардчилсан хувьсгалын партизануудыг нэмж тусгах саналыг оруулж байгаагаа хэллээ. Ардчилсан хувьсгалын анхдагчдын бүртгэл Монголын ардчилсан холбоонд байдаг байна. Ардчилсан хувьсгалыг хийсэн хүмүүс нэг нийгмээс нөгөө нийгэмд шилжихэд үнэтэй хувь нэмэр оруулсан гэдгийг гишүүн С.Эрдэнэ онцолж байлаа. Харин гишүүн С.Чинзориг “Энэ хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг явагдаж байна. Тиймээс эцсийн хэлэлцүүлгийн үед зарчмын зөрүүтэй санал оруулж болох уу” гэдгийг тодруулж байлаа. Дэгийн тухай хуулиар анхны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн ч эцсийн хэлэлцүүлгийн үед 3/2 нь дэмжвэл саналыг оруулж болдог байна.

 

Харин АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ “Энэ бол Монгол Улсын иргэн рүү чиглэсэн заалт. Энэ хуулийн төсөлд АИХ-ын депутат байсан хүмүүсийг хамруулахаар заалт явж байгаа. Ардчилсан хувьсгалыг эхлүүлсэн хүнийг оруулах нь зүйн хэрэг” хэмээлээ.

 

Ингээд байнгын хорооны хуралдаанаар ардчилсан хувьсгалын анхдагч нарыг уг хуулийн төсөлд хамруулах санал хураалт явуулсан боловч байнгын хорооны гишүүдийн дэмжлэгийг авсангүй. Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай хуулийн шинэчилсан найруулгын эцсийн хэлэлцүүлгийн хэлэлцүүлгийг хийж, чуулганы хуралдаанд шилжүүлэв. 

 

Дараагаар нь Нийгмийн даатгалын сангаас олгох, тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг тус тус хийлээ. Мөн Донорын тухай, Нялх, балчир хүүхдийн хоол тэжээлийн тухай хуулийн төслийн Ажлын хэсгийг тус тус байгуулсан юм.   Мөн Спортын хуулийн тухай дэд ажлын хэсгийг байгуулах асуудлыг хэлэлцлээ. Спортын холбооны Ерөнхийлөгчийн хувьд энэ ажлын хэсгийг О.Баасанхүү гишүүн ахлах санал гаргажээ. Дээр нь самбо бөхийн холбооныхон ч хуульч хүний хувьд О.Баасанхүү гишүүнийг хуулийн ажлын хэсэг гаргах санал тавьсан байна. Харин уг хуулийн төслийг гишүүн Б.Саранчимэгээр ахлуулах саналыг байнгын хороо гаргасан байжээ. Тиймээс Дэгийн тухай хуулийг үндэслэн санал хураалт явууллаа. Гэвч О.Баасанхүү гишүүнээр ажлын хэсгийг ахлуулахыг байнгын хорооны гишүүд дэмжсэнгүй. Тиймээс Б.Саранчимэг гишүүнээр ахлуулахаар боллоо. 

 

Мөн Өргөдлийн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл иргэдээс ирсэн өргөдлийг байнгын хороонд уламжилсан юм. Тэтгэврийн насныхан хөдөлмөр эрхлэхэд НДШ-ийг цалингаас нь авдаг байна. Бага цалинтай иргэдэд дахин шимтгэл төлөхөөр гар дээрх ирэх цалингийн хэмжээ улам багасдаг аж. Тиймээс тэтгэврийнхнийг хөдөлмөр эрхлэхэд цалингаас нь шимтгэл авдгийг болиулах хүсэлтээ өргөдөлдөө дурджээ. Энэ асуудлыг эргэж харах талаар байнгын хорооны дарга хэллээ. 

 

Ийнхүү тус байнгын хорооны өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө. 

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Иргэн:
АН-ынхан ичээч. Ард иргэдийг өч төчнөөн өрөнд оруулчихаад.
2017-02-01
Иргэн:
Хулгай хийснүүд нь хулгай хийгээгүйгээ бас яаж зүгээр байхав гэж дэмжих нь.
2017-02-01
Даанаа:
Эрдэнэ новшийн хошгируулсан ардчилалын анхдагч гээд байсан юм 72 цаг бололгүй уналаа. Уулзалт хийх үед олон юм чалчих хэрэггүй. Ялангуяа насгүй юмыг Та нар засаг барьж байхдаа Эрдэнэтийн өмнөх шахааг ил гаргахгүй яасан юм НОХОЙ ДОЛОО
2017-02-01
aaa pyzda gj:
Erdeniig demjih geheer ingeed boldgui bhgui yu daa IIM L t1 yum hiigeed bdag bhgui yu dee
2017-01-31
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР.АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. АН- хан Бүтээлч санааг ЭХЛҮҮЛНЭ ХЭРЭГЖҮҮЛНЭ. Эх орноо бодсондоо л тэр. Одоогийн байдал Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ
2017-01-31
Зочин:
Hoshin shogiig tsegtsleh huultai bolgoj helnii gajuudal
2017-01-31
1:
ERDENE --
2017-01-31
Зочин:
man-yn durakuud yuny achaar odoo ingeji ideji uuji , khudlaa yaridag erkh chuluutey bolsnoo martsan l daa
2017-01-31