Үндэслэлгүйгээр ажилтнаа халсан дарга нөхөн төлбөрийг хувиасаа гаргана

img

Д.Тогтохсүрэн: Үндэслэлгүйгээр ажилтнаа халсан дарга нөхөн төлбөрийг хувиасаа гаргана

 

Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнтэй ярилцлаа.

 

-Хуулийн гол үзэл баримтлалыг төрийн албыг дархлаатай болгох гэж ойлгож болох уу?

 

-Төрийн албаны тухай хуулийг боловсронгуй болгох зайлшгүй шаардлага бий. Бид 2016 оны сонгуульд орохдоо төрийн албыг тогтвортой болгож, төрийн албан хаагчдын дархлааны тухай хуулийг бий болгоно гэсэн амлалт өгсөн. Иргэд төрийн алба улстөржсөн байна гэж байнга шүүмжилдэг. Нэг нам гарч ирээд хүмүүсийг хоморголон халдгаас болж төрийн алба чадавхигүй болж байна гэх асуудал яригд­даг. Тиймээс төрийн захиргааны жинхэнэ албыг аль болох улстөрөөс хамаарал багатай болгох үүднээс хуулийн төслийг оруулж ирж байна.

 

Улстөрөөс хамааралгүй болгох гол зүйл бол төрийн албаны шатлан дэвших буюу карьерын систем. Мөн төрийн албаны чадавхийг илтгэсэн мерит зарчимд суурилсан хуулийн төслийг боловсрууллаа. Яаман дээр жишээ авч ярихад төрийн захиргааны албан хаагчдын хамгийн өндөр албан тушаал Төрийн нарийн бичгийн даргыг аль нэг нам ялж гараад өөрчлөхгүй байх тогтолцоог хийж өгч байна. Энэ албан тушаалд очих хүн 16 жил төрд ажилласан байх ёстой. Үүнээс найман жилд нь тухайн яамныхаа газрын даргаар ажилласан байх шаардлага тавина. Ингэснээр мэргэшсэн тогтвортой байх зарчим хангагдана гэж үзэж байгаа. Түүнчлэн улстөрөөс төрийн албыг салгаж өгч байна гэж ойлгож болно.

 

Төрийн нарийн бичгийн даргыг халж чадахгүй нь. Тэгвэл үйлчлэгчээс эхлээд цөөн жил ажилласан төрийн албан хаагчдын эрх ашгийг энэ хуулиар хэрхэн хамгаалах  вэ?

 

-Байгууллага нь татан буугдсанаас бусад тохиолдолд бүтцийн өөрчлөлт нэрээр халж, солихыг хориглосон. Үг, үсгийг нь өөрчилсөн болоод бүтцийн өөрчлөлт хийдэг. Нэр нь өөрчлөгдсөн мөртлөө үндсэн чиг үүрэг нь хэвээрээ. Тэгвэл байгууллага нь хууль журмын хүрээнд татан буугдсанаас өөр тохиолдолд ажлаас ямар нэг байдлаар өөрчлөхгүй, ажлын байрыг хэвээр хадгалах хуулийн заалтыг оруулсан. Татан буугдсан бол хуулийн дагуу 3-6 сарын тэтгэмжийг нь олгоно.

 

-Төрийн албан хаагчдыг дураараа халж сольдог дарга нарт хуулиар хариуцлага хүлээлгэх үү?

 

-Хариуцлагын хоёр том заалт бий. Төрийн албан хаагчдыг үндэслэлгүй халсан, буруу томилсон эсэхийг Төрийн албаны зөвлөл хянана. Одоогоор зөвхөн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргах хэмжээний эрх мэдэлтэй байгаа Төрийн албаны зөвлөл шинэчилсэн хуулиар ташаа шийдвэрийг хүчингүй болгох юм. Өөрөөр хэлбэл, эрх мэдлийг нэмж өгсөн. Түүнчлэн хууль зөрчсөн шийдвэр гаргасан албан тушаалтан ажлаас халсан хүнийхээ цалинг хувиасаа төлнө. Нэг нь шүүхдэж цалин аваад, нөгөөдөх нь ажил хийж цалин авдаг  явдал зогсоно. Албан тушаалтан ажилтныг үндэслэлгүй халаад түүнийг нь Төрийн албаны зөвлөл тогтоочихсон бол нөхөн төлбөрийг нь хувиасаа төлнө гэсэн үг.  Ингэснээр аль нэг хүний буруутай үйлдлийн төлөөсийг төр төлдөг байдал үгүй болж, төрийн албыг хариуцлагажуулж байгаа юм.Хувь хүн хариуцлага хүлээх учраас хүнийг халж солихдоо, шийдвэр гаргахдаа эхлээд бодно. Хариуцлага хүлээнэ гэдгээ ухамсарлах учраас шийдвэр гаргагчдыг хариуцлагатай болгож байгаа хэлбэр.

 

-Олон нийтийн зөвлөл байгуулахаар хуульд тусгасан байна лээ. Ямар чиг үүрэгтэй ажиллах вэ?

 

-Төрийн бус байгууллагаас бүрдсэн олон нийтийн зөвлөлийг бий болгоно. Төрийн үйлчилгээний чанар хүртээмж иргэдэд хүрч байгаа эсэх, ил тод нээлттэй, хяналттай байж чадаж байгаа үгүйд дүгнэлт хийдэг Олон нийтийн хяналтын зөвлөлийг шинээр байгуулж байгаа юм. Хараат бус ажиллана. Мөн Төрийн захиргааны жинхэнэ албан хаагчдын ажлыг Төрийн албаны тухай хуулиар дүгнэдэг болно. Төрийн захиргааны албан хаагчдын ажлын гүйцэтгэл, үр дүн гэсэн  бүлгийг шинээр оруулж ирсэн. Ингэснээр албан хаагчдын ажил үүрэг, түүнийг дүгнэдэг системийг тодорхой болгох юм.

 

-Төрийн албан хаагчдын нийгмийн хамгааллын асуудлыг хэрхэн зохицуулах вэ?

 

-Нийгмийн хамгааллын асуудлыг хуулиар зохицуулсан. Гэхдээ улс төрийн албан хаагчдын нийгмийн хамгааллын асуудал тус тусын хуультай. Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга, ИТХ-ын дарга нар холбогдох хуулийн дагуу зохицуулдаг. Мөн Төрийн тусгай албан хаагчид тухайн салбарынхаа хуулиар нийгмийн хамгааллаа шийддэг. Харин төрийн захиргааны албан хаагчдын нийгмийн хамгааллын асуудлыг Төрийн албаны тухай хуулиар зохицуулна.

 

-Стэндбай хөтөлбөрт хамрагдах асуудал юу болов. Танд тодорхой мэдээлэл байна уу?

 

- Олон улсын валютын сангийн төлөөлөгчид ирсэн гэдгийг  Сангийн сайд хэлсэн. Засгийн газар яриа хэлэлцээрээ үргэлжлүүлж, Стэндбайд хамрагдах асуудлыг ярих юм байна. Эдийн засгийн нөхцөл хүнд байгаа учраас Стэндбай хөтөлбөрт хамрагдахыг дэмжиж байгаа. Гадаадын тэр дундаа донор орнуудтай харилцахад дэвшил гарна. Харин дотооддоо бол Стэндбай хөтөлбөрийн эерэг үр дүн нь төсвийн зардлыг эрүүлжүүлж, эмх замбараагүй сахилгагүй байдлыг хумьж өгдөг.

 

Оффшор дансыг хориглох хуулиар танай намын бүлэг завсарлага авсан. Ямар асуудал дээр байр сууриа нэгтгэж чадахгүй байна вэ?

 

-Оффшорыг бид хоёр янзаар ойлгоод байна. Засгийн газраас оруулж ирсэн төсөлд төрийн албан хаагчид гадаад улсад данстай байхыг хориглосон. Зөвхөн их хурлын гишүүд гэхгүй 38000 төрийн албан хаагч гадаадад данс нээх эрхгүй болж байгаа юм. Хүүхэд нь сургуульд сурах, эсвэл эмчилгээ хийлгэх шаардлагатай болно.

 

Бид олон талаас нь ярьж байгаад дэлхий нийтэд зарласан 24 оффшор бүсэд данс нээж, мөнгө байршуулахыг хатуу хориглоё гэж ярилцсан. Бусад улс оронд алба, амины шаардлагаар данс нээхийг чөлөөтэй болгоё. Харин хөрөнгө орлогын мэдүүлэгтээ заавал мэдээлнэ. Нээсэн, хаалгасан, хадгалж байгаа  мөнгөө ил тод мэдүүлэх ёстой гэж байгаа юм. Тэгэхгүй бол хэтэрхий хүний эрхийг хааж боож болохгүй. Харин нэр заасан 24 бүсэд албан тушаалтан өөрөө болоод гэр бүлийн хүмүүс нь данс нээж мөнгө байршуулахыг хориглох нь зүйтэй.

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

С.УЯНГА

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Даваа:
Зөв сагал байга
2017-04-13
zochin:
ene halaa selgee arai dendej bnaa bur shal ugaadag uilchlegchid hurtel halagdah ym ene darga bol estoi uhamsar doroigoo haruulj bnaa . nas ni 50 duhuj yvaa uilchlegchiin tsalingaar ger bulee tejeedeg humuus yah bj bnaa uur gazart ajild oroh bolomjgui nasaar ni zaazalna
2017-04-13
зочин:
Дороо болж байгаа асар том халаа сэлгэг тэр аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн нь мэддэггүй тэр хүмүүсийн нэрийг барьж би өөрөө л тухайн үед эрх мэдлээ ашиглаж санал өгөөгүй гэж үзэж байгаа АН-ын үед ажиллаж байсан хүмүүсийг халаад авья гэж бодож ажиллаж байна. Сум толгойлж байгаа гэдэг үүргээ огт ухамсарлахгүй байна яанаа ийм төрмөл дарга нарыгээ ээ элээ халаг минь доошоо газар хатуу дээшээ тэнгэр хол гэж худалд үнэн байнга гүйцэгдэж худал ярьж хов зөөсөн нь яг өнөөдөртөө албан ажилтайгаа байна бас дээр нь биеэ үнэлсэн нь
2017-04-12
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР.АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. АН- хан Бүтээлч санааг ЭХЛҮҮЛНЭ ХЭРЭГЖҮҮЛНЭ. Эх орноо бодсондоо л тэр. Одоогийн байдал Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ
2017-04-12
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР.АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. АН- хан Бүтээлч санааг ЭХЛҮҮЛНЭ ХЭРЭГЖҮҮЛНЭ. Эх орноо бодсондоо л тэр. Одоогийн байдал Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ
2017-04-12
Зочин:
МАН ийнхан өөрсдөө улахгүй нэг юм дуулнаа. Ажилгүй болсон бүх гэр бүлүүд харааж зүхэж байгаа шүү. Үйлийн үрээ өөрсдөө үүрнээ үр хүүхдэд нь гай болно доо. Хару л байгаарай. Луйварчид.
2017-04-12
garmaa:
Ман намын та нар өөдлхгүй ээ би АН дээр очиж үзээгүй байж ажлаас халагдлаа Уг нь би нам бус. Одоо та нартай ч естой нэгийгээ үзнээ манай гэр бүлээр та нар тоглож байна Новшнууд бушуухан үйл лайгаа өөрсдөө эдлээсэй. Би үр хүүхдээ цалингаараа л тэжээдэг байсан одоо ямар ч орлогогүй
2017-02-07
tseren:
MAN ii luivarchid helmegduuleheevzogsoo ta nar monh bish
2017-02-07
Tulgaa:
MAN ii mangaruud ardchilsannamiinhang halaad duusvuu ta naraas haruygaa avahaal neg avna
2017-02-07
Зочин:
Төрийн албаны хуульд цэргийн тэтгэвэр тогтоолгосон алба хаагчийг ажиллаас нь чөлөөл гасэн үг өгүүлбэр орсон ямарч заалт байргүй. Цэргийн тэтгэвэр тогтоолгосон гэж алба хаагч нарт учруулсан хоииролыг хэн төлөх вэ. Хуулв завхаруулагч нар чинь төрийн нэрээр албан тушаалд суусан та нар шүүдээ учруулсан хохирллыг төо гаргаж буруу шийдвэр гаогаж алба алба хаагчаа хохироосон албан тушаалтнаасаа хохирдоо төр өөрөө нэхэж ав яагаад гнвэл төриййн томилсон адбаг тушаалтан хуулвкзавхаружлагч хүн томилж адба хаагчаа хохироочихоод. Буруу шиййдвэр гаогасаг хүнээсээ гээд өөрсдөө ард нь үлдэх ёс байхгзй хуульд ингнж суувал зөв бодно
2017-02-05
Зочин:
Төрийн албаны тухай хуульд бүтэцийн өөрчлөлтөөр халагдсан хүнд 3 сарын цалинг олгох өөрчлөлтийг өнгөрсөн 9- р сард хулгайгаар оруулж төрийн албыг бужигнуулж байна даа. Өөртэй нь тохирсон гэж халаад дарамтлаж байна. Стандарт хэмжил зүйн газрыг стандартчлалхэмжил зүйн газар, боловсрол соёлын газрыг боловсрол соёл урлагийн газар гэж нэрлээд халаа хийж байна. Байгууллагын даргын орон тоо байгаа л бол халах үндэслэл байхгүй. Халагдаж байгаа нөхдүүд 3 сарын цалингаа аваад өр ширээ дараад чимээгүйхэн төрийн албанаас холдож байна. Шинээр томилогдсон нөхдүүдэд ийм хувь заяа 4 жилийн дараа хүлээж байгаа.
2017-02-05
Zochin:
Naad huulia 2016 oni 7 saraas ehluuleech. Uursduu baahan humuus halchaad shineer tabisan humuus hamgaalah geed hutsaj bn aa
2017-02-05
Дарга нар байгууллагаас мөнгийг нь гаргуулж байна:
ТЗтөрийн захиргааны албан хаагчид ажлаас халагдвал ТАЗөвлөл буруутай этгээдээр ажилгүйдлийн мөнгө төлүүлнэ. ТҮилчилгээний албан хаагчдыг ажлаас буруу халвал яах вэ? Дарга нар ажлаас буруу халчихаад шүүхийн шийдвэр биелүүлж ажилгүй байсан хугацааны мөнгийг байгууллагаас нь төлүүлж байгаа хэвээрээ л байна
2017-02-04
Eliichuud:
Turiin nariinii alband uhaantai 1 n bus udaan jil orontoo buglusun 1 n suuh yum bna .
2017-02-02
Зочин:
Үндэслэлгүйгээр ажилтнаа халсан дарга нөхөн төлбөрийг хувиасаа гаргана гэдгийг дэмжиж байна.
2017-02-02
sanal bnaa:
tetgevert garch bui humuusiin ajillasan jil baiguullga dotor Turd buyu Niitin alband ajillaj bsan jiluud bga. Terig n tootsoj tetgeveree togtoolgodohod n ! udaagin Tetgemj tootsoj ugmuur bna aa. tehgui bol mash olon jil Turd ajilchaad namcjirhag uzel, daramt shahaltaas bolj turuus garch uur jil hiicheed Turd ajillasaj bsan jiluud n Unelehdehgui uldej bga mash olon hun bnaa. Irgedeg tesh adil shudarga baidlaar hamdmaar bna. tehgui bol end tend tenej yavaad Namaasaa turin jlaar shagnuulsan uls ytetgevet garahdaa ! udaagin Tetgemj boduulj avaad bna . Imad ene asudliig huulin tusuld oruulj ugmuur bna.
2017-02-02
зөв санаа:
Хүнд буруу ял олгосон шүүгч нөхөн олговорыг өөрийн карманаас төлдөг болгох хэрэгтэй. Ингэхдээ мэдээж мөрдөн байцаагч, прокурор нартайгаа хувааж төлөх ёстой
2017-02-02
Зочин:
Хууль зөрчсөн шийдвэр гаргасан албан тушаалтан ажлаас халсан хүнийхээ цалинг хувиасаа төлж, шийдвэр гаргасан даргыг ӨӨРИЙГ НЬ АЖЛААС ХАЛНА гэж оруулбал бүрэн дүүрэн хэрэгжих юм.
2017-02-02
худалаа ярь:
Худлаа ярихаа болиочв Дараа өөр нам ялвал та нар шиг хуулиа өөрчилж байгаад халах замын зааж өгөөд байгааг юу гэх вэ. Сая Боловсролын сайд чинь хуулиа олонхоороо өөрчилж байгаад боловсролын салбарыг ажилаа сайн хийж байгаа хамт олон нь дэмжиж байгаа хүмүүсийг халаад эхэллээ. Үүнийг яахийм.
2017-02-02
Зочин:
Наадахи хуулииг чинь 2020 онд Ардчилсан нам олонхи болсон тохиолдолд та нар сая тэдний баталсан Эрүүгийн гэх мэт хуулийг буцаадаг шиг хүчингүй болгоод өөрснийхөө хүмүүсийг ажилд авах байлгүй дээ!
2017-02-02
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР.АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. АН- хан Бүтээлч санааг ЭХЛҮҮЛНЭ ХЭРЭГЖҮҮЛНЭ. Эх орноо бодсондоо л тэр. Одоогийн байдал Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ
2017-02-02