Гар амраачих дэд дарга байна уу

img

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Өглөөний 10 цагаас эхлэн хуралдсан чуулган үдээс хойш түр завсарлаад үргэлжилсэн. Өнөөдөр Ерөнхийлөгч чуулганы хуралдаанд үндэсний аюулгүй байдлын талаар хаалттай асуудал оруулж ирсэн билээ. Тиймээс хэлэлцэх асуудлууд хойшилсон. Гэсэн ч парламент цаг сунгаж хуралдаж, төлөвлөсөн асуудлаа хэлэлцэж байна.

 

Чуулганы хуралдааныг  өнөөдрийн турш тасралтгүй удирдан, алх тогшсон  УИХ-ын дарга М.Энхболдын бие чилээрхсэн бололтой. Тэрбээр суудлаа түр хөндийрч, чилээгээ гаргахаар ээлжээ УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж хүлээлгэн өгөх гэтэл тэрбээр чуулганы танхимаас гарсан байлаа. Тиймээс УИХ-ын дэд дарга Я.Санжмятаваар хуралдааныг удирдуулах гэсэн боловч бүтсэнгүй.

 

Ийнхүү УИХ-ын дэд дарга нартаа хандан “Гараа амраачих дэд дарга байна уу” хэмээн захирах сануулын завсар хэллээ.

Н.Нягт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

иргэн:
УИХын дарган алхыг цохиод гар ядарна ч гж юу байхав. Ширээн доогуураа оор юм хийгээд бнуу угуй юу
2017-02-03
Зочин:
ачааллаа дааж чадахгүй байнаштэ чи ажаад байхад зайл
2017-02-02
Зочин:
гар амраахгүйгээр ажиллана гэж ирээд л сонгуульд ялж их хурлын дарга болоо биз дээ чадахгүй бол огцор аан
2017-02-02