Малчдын тэтгэврийн насыг наашлуулав

img

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох, тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.

 

Төслийг МАН-ын 2016 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт туссан “Хүүхэд төрүүлсэн ээжүүдэд даатгуулсан хэлбэрээс нь үл хамааран хөдөлмөрийн хөлснөөс адил хувиар тооцон тэтгэмж олгох эрх зүйн орчин бүрдүүлэх, хүүхдээ 3 нас хүртэл асарч байгаа эхчүүдийн НДШ төлсөн хугацаа тасрахгүй байх, төрүүлж, өсгөсөн хүүхдийн тоогоор эхийн ажилласан хугацааг 1,5 жилээр нэмэгдүүлэн тооцох,  малчдын тэтгэврийн насыг 5 жилээр наашлуулах зэрэг заалтуудтай нийцүүлэн боловсруулжээ. Өөрөөр хэлбэл эдгээр заалтыг уг хуулиар ажил хэрэг болгож байгаа аж.

 

Хууль батлагдсанаар ээжүүдийн хүүхэд төрүүлж өсгөх амаргүй хөдөлмөрийг бодитойгоор үнэлэх нөхцөлийг бүрдүүлсэн байна. Мөн хуулиар малчдын тэтгэвэрт гарах нас наашилж байгаа юм. Улсад 20 ажилласан үүнээс 15 жилийг нь малчнаар ажилласан 55 нас хүрсэн эрэгтэй, улсад 20 ажилласан үүнээс 12 жил 6 сарыг малчнаар ажилласан 50 нас хүрсэн эмэгтэй тэтгэвэрт гарч болохоор төсөлд тусгажээ. Гишүүд уг хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж батлав.  Энэ хуулийн төсөл ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс мөрдөгдөх юм. 

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Конторт зүгээр суудаг хүмүүсийн тэтгэвэрт гарах насыг 70 болгох хэрэгтэй байна.
2017-02-03