Ерөнхий сайд мэдээлэл хийнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10.00 цагаас эхэлнэ. Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. Мөн үдээс хойш 15.00 цагаас Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Хүүхдийн эрхийг хамгаалах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар ээлжит мэдээллээ хийнэ.
- Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 01 дүгээр дүгнэлт;
- Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт нарын 10 гишүүн болон Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгтгэсэн төсөл, анхны хэлэлцүүлэг/;
- Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү 2016.12.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, төcлийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
- Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
- Авто замын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
- Усан замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ