Чуулганы хуралдаан эхэллээ

img

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Энэ хуулиар согтууруурлах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан саатуулахдаа эмнэлгийн тусламж үзүүлэхээр заажээ. Ингэхдээ цагдаагийн харъяанд байх хэдий ч эрүүл мэндийн байгууллагын ажилтан хамтран байлцахаар боловсруулж байгаа юм.

 

Учир нь согтуу этгээдийг эмнэлгийн харъяанд шилжүүлэхээр болсныг бусад эмчлүүлж байгаа бусад хүмүүст сөргөөр нөлөөлж байна гэж үзэж, цагдаагийн байгууллагад шилжүүлэхээр болсон.  

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ