6800 өрхийг эрчим хүчинд холбоно

img

Гэрэл зургийг MPA.mn

УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар  гишүүн Т.Аюурсайханаас Эрчим хүчний зохицуулах хорооны "Тариф батлах тухай" 2015 оны 199 дүгээр тогтоолын хэрэгжилт, барилгын салбарыг дэмжих төрийн бодлоготой хэрхэн нийцэж байгаа талаар болон дотоодын аж ахуйн нэгжүүдийг дэмжих чиглэлээр цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Эрчим хүчний сайдад тавьсан асуулгын хариуг сонсов.

 

Эрчим хүчний салбарын нийт суурилагдсан хүчин чадал 2016 онд цахилгаанд 1140 МВт, дулаанд 2921 Г/кал цаг болж цахилгаанд 30 хувиар, дулаанд 37 хувиар тус тус нэмэгджээ. Эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулж байгаа тусгай зөвшөөрөлтэй төрийн болон хувийн нийт 30 гаруй байгууллагын 11000 гаруй инженер, ажилтнууд 24 цагаар тасралтгүй ажиллаж, хэрэглэгчдийг цахилгаанаар хангаж байгаа аж. Манай орны өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний хэрэгцээг хангахад шинэ станц барих, хүчин чадлын нэмэгдүүлэх шаардлагатай байгаа аж. Монгол Улсын цахилгаан эрчим хүчний хэрэглээ 2015 оны байдлаар 6.9 тэрбум кВт цаг аж. Үүнийг 79 хувийг дотоодын цахилгаан станцууд, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр, үлдсэн 21 хувийг хоёр хөршөөсөө өндөр үнээр эрчим хүч худалдан авдаг байна.

 

Хэлэлцэж байгаа асуудалтай гишүүд асуулт тавьж, хариулт авав. Гишүүн Д.Сарангэрэл нийслэлд цахилгаанд холбогдоогүй  айл өрхүүд бий. Засгийн газар хичнээн айлыг гэрэл цахилгаанаар холбоод байгаа. Цахилгаанд холбогдоогүй айл өрхийг хэзээ холбох талаар асуусан юм. Үүнд ЭХ-ний сайд П.Ганхүү:

 

-Гэрэл цахилгаангүй 1700 орчим айлыг эрчим хүчинд холбосон. Одоо 6800 орчим айл гэрэлгүй байна. Үүнийг наадмын өмнө холбоно. Цахилгаангүй айлуудын 60 орчим хувь нь Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт байна. Наадмын өмнө холбоно хэмээлээ.

 

Мөн цаашдаа сэргээгдэх эрчим хүчний үнэ буурах олон улсын судалгаа байдаг байна. Асуулга асуусан гишүүн Т.Аюурсайхан “Иргэддээ эрчим хүчний үнийг бууруулахгүй гэсэн амлалтаа биелүүлэх хэрэгтэй. Албан байгууллагын үргүй зардлыг танаж, хэрэглэгчдэд бүх бурууг тохдогоо болих хэрэгтэй хэмээлээ.

 

Ийнхүү өнөөдрийн хуралдаан өндөрлөв.

Н.Энх

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

baatar:
Bas l guyaa ganzaglaad irj baisan l bhdaa
2017-02-04
gg:
Zochin chini etseg eh ch gsn uridn chini yrij bga shig l irsen bhshuu
2017-02-04
Зочин:
Khuduunuus duraaraa orj ireed yag l khiduu shigee ali taaraldsan gazaraa geree barichikhaag tsakhilgaan bas busdiig nekheed olon yim yariad suugaa tankhaichuudiig dabruulakh khereggvi,kharinch ene namraas naana nutagt ni butsaa.
2017-02-04
Зочин:
Oron nutagt geologios oor ajil
2017-02-03