Ирц бүрдээгүй байна
2017-02-07

Хууль зүйн байнгын хорооны хуралдаан ирц бүрдээгүйн улмаас эхлээгүй хүлээгдэж байна. Тус байнгын хороо өнөөдөр 09.00 цагт хуралдах товтой байлаа. Гэвч 12.20 цагийн байдлаар байнгын хороон гишүүдийн 47.5 хувьтай байна. Одоо нэг гишүүн хуралдааны танхимд ирвэл ирц бүрдэх юм.  Тус байнгын хорооны хуралдаанаар Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд Цагдаагийн албаны тухай, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг тус тус хэлэлцэхээр төлөвлөжээ.

 

Мөн   Хууль зүйн байнгын хорооны 2016 оны 06 дугаар тогтоолоор байгуулагдсан Оросын холбооны Улсын Засгийн газар болон тус улсын өндөр технологийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн бүтээх, үйлдвэрлэх, экспортлох ажиллагааг дэмжих “Ростех” улсын корпорацийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” ХХК-нд эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг Монголиан Коппер Корпорейшн ХХК худалдан авсантай холбогдох асуудлыг иж бүрнээр нь шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг сонсох юм. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
АЛИЙГАА МЭДЭХГҮЙ, БИЕЭ ХУДАЛДСАН, ХААШАА Ч ХОЛБИРЧ МЭДЭХ 41 ЭРГҮҮ ЭНЭ ТАНХИМД СОНГОГДСОНДОО. ЭД НАР ОДОО ЭРГЭЭД МАН-Д ИХ ГАЙ БОЛНО.
2017-02-07