Дэлхийн банк 12 сая ам.долларын буцалтгүй тусламж олгоно

img

Төсвийн байнгын хороо хуралдав. Хуралдаанаар Засгийн газар, Дэлхийн банкны Олон Улсын хөгжлийн ассоциаци хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төслийг хэлэлцлээ.

 

Засгийн газар, Дэлхийн банк хоорондын хамтын ажиллагааны стратегийн баримт бичигт тусгагдсан хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлийн дагуу 79 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авах аж. Уг хөрөнгөөр ажил эрхлэлтийг дэмжих, макро эдийн засаг, санхүүгийн салбарын хууль эрхзүйн орчинг сайжруулах, чадавхийг бэхжүүлэх, сэргээгдэх эрчим хүчээр баруун бүсийн эрчим хүчний хэрэгцээг хангах зэрэг төсөл хэрэгжүүлэх  гэнэ. Зээлийн хүү жилд 1.25 хувь, төлөх хугацаа 25 жил байх аж.

 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авлаа. Гишүүн Х.Баделхан “Төслийн танилцуулгад сэргээгдэх эрчим хүчээр баруун бүсийн хэрэгцээг хангах асуудлыг тусгасан байна. Энэ маш чухал. Хөтөлбөрийн хүрээнд аль аймагт, ямар станц барих вэ гэдгээ тодорхойлсон уу” хэмээн асуухад  Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Нямаа “Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр Дэлхийн банкн 12 сая ам.долларыг  буцалтгүй тусламжаар олгоно. Мөн 12 сая ам.долларыг хөнгөлөлттэй нөхцөлөөр зээлэх юм. Түүнчлэн Азийн хөгжлийн банкнаас тодорхой хэмжээний санхүүжилт татна. Энэ хөрөнгөөр ямар ажил хийхийг нарийн гаргаагүй. Одоогоор нарны хоёр, салхины нэг цахилгаан станц барих, усан цахилгаан станци засварлах зэрэг ажлыг судалж байна” гэсэн хариулт өглөө.

 

Төсвийн байнгын хороон дарга Ч.Хүрэлбаатар “Засгийн газрын танилцуулга дотор Дэлхийн банкнаас 2015-2017 онд Монгол Улсад хуваарилсан 79 сая ам.доллар гэсэн байна. Тэгэхээр зээлээ аваад, энэ онд багтааж хэрэглэж дуусах юм уу. Засварлах, шинээр барихаар судалж буй цахилгаан станциуд аль аймагт байрлаж байгаа вэ” гэдгийг тодрууллаа.  Зээлийг ашиглах хэлэлцээрийг 2017 оны хоёрдугаар улиралд багтааж байгуулах  юм байна.  Одоогоор Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөл аймагт нарны цахилгаан станц барих талаар судалж байна. ЭХЯ-наас Ховд аймгийн Үенч сумын нутаг дэвсгэрт байгаа усан цахилгаан станцийг засварлана гэсэн мэдээлэл ирүүлсэн гэдгийг ажлын хэсэг хариулав.

 

Ийнхүү Засгийн газар, Дэлхийн банкны Олон Улсын хөгжлийн ассоциаци хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төслийг  хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувийн саналаар дэмжлээ.  

 

Дараагаар нь Монгол Улсын Засгийн газар, Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн хооронд байгуулах “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын төсөл”-ийн Нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг хэлэлцлээ. Засгийн газар, Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн санхүүжилтээр “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын төсөл”-ийг 2011-2016 оны хооронд хэрэгжүүлжээ. Төслийн хүрээнд Архангай, Булган, Говь-Алтай, Хөвсгөл, Хэнтий аймгийн сонгогдсон 89 сумд хамрагдаж, нийт 120 бэлчээрийн малчны бүлэг, 455 эмэгтэйчүүд давамгайлсан бүлэгт дэмжлэг үзүүлэн ажилласан байна.

 

Төслийн үйл ажиллагааг үргэлжлүүлэх, бусад аймаг, сумдыг хамруулах, төслийн үр өгөөжийг дээшлүүлэх, үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах үүднээс төслийн нэмэлт санхүүжилт болох 9,06  сая ам.долларын санхүүжилтийн хэлэлцээрийг  Засгийн газар, Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сан хооронд байгуулахаар төлөвлөжээ.  Төслийн гол зорилго нь төсөлд хамрагдсан аймаг, сумуудад нэмүү өртгийн сүлжээг бий болгох замаар ядуу иргэд болон малчдын амьжиргааг сайжруулж ядуурлыг бууруулахад чиглэсэн байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, үг хэллээ.

 

УИХ-ын гишүүн Н.Тогтохсүрэн “Малчдыг сургадаг, бэлтгэдэг, шинэ техник техологи бэлтгэдэг алба бол энэ. Ядуурлыг бууруулж, хөдөлмөр эрхлүүлэх нь сайн. Гэхдээ сэтгэлгээ хандлагыг нь өөрчилмөөр байна. Төсөл хөтөлбөрийн гол үр дүн туршлага, сургамж байдаг” гэсэн бол гишүүн Н.Амарзаяа “Энэ төслийг дэмжиж байна. Бусад аймгуудад энэ төслийг хэрэгжүүлэх боломж байна уу. Говийн зарим аймагт жилийн дөрвөн улиралд газар тариалан эрхлэх боломж байдаг. Уул уурхайн бодит орлогоосоо гадна Монгол улсын эдийн засгийн суурь бүтцийг сайжруулах салбар бол хөдөө аж ахуй. Хөдөө аж ахуйн биржийг дэмжихийг дэмжиж байна. Хамгийн хүндрэлтэй асуудал нь компаниудад агуулах байдаггүй. Олон аймаг онлайн биржийн ажиллагаанд оролцох боломжоо бүрдүүлсэн байгаа. Хоршооны тухай багц хуулийн төслөө хэзээ оруулж ирэх гэж байна вэ. Зээлийн батлан даалтын нэгжүүдийг байгуулах гэж байх шиг байна. Үүний оронд бүх төрлийн хоршоонуудтай хамтарч ажиллавал зохих байх. Бэлчээрийн менежментийн талаар олон төсөл байдаг. Энэ төсөл дээр бэлчээрийг зөв зохистой ашиглах гэхээсээ илүү ХЗХ-ны эх үүсвэр болчихсон байгаа. Бүх төслүүдээ нэгтгэж үзэж, үр дүнг нь харах хэрэгтэй.

 

Ийнхүү гишүүд саналаа хэллээ. Ингээд уг хэлэлцээрийг зөвшилцөх санал хураалт явуулав. Хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн санал уг асуудал дэмжигдэв. 

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

0000:
.Хулгайч нар зээлэж ирээд .хулгайлаж аваад дахин өр болно доо шунлын туламнууд
2017-02-07
ХМ:
ЗЭЭЛИЙН МӨНГИЙГ ЗАМААС НЬ ХУЛГАЙЛЖ ХУМСЛАХГҮЙ УЛС ОРОНДОО ЗАРЦУУЛАХ ХЭРЭГТЭЙ ДЭЭ
2017-02-07
zochin:
ene hulgaichuud zeel hiij luivardaad bid tatvaraaraa tuluhuu hutsvaa odoo boli tuunii orond ajliin bair beldeechee nyatduudaa garga tsalingaa undur tul mongolchuud ajillaj chadna hulgaich bish gantshan undur tsalin shiidej bolno gadniihniig huulahdaa sain zuiliig ni huul tuunees negniigee bitgii doosh ni hii Mongol hun shuudee
2017-02-07
Nam bus irgen:
Zeel avch bolnoo. Ur uguujuu uguh chuhal tusliig sanhuujuuleh heregtei. Shahaa hiigeed tenderee budliulaad tenegteed baival ogt hereggui. Idej uusan hulgaichuud tuluhgui. Jiriin irged bid l tulnu.
2017-02-07