Эрүүгийн хуулийг хэлэлцэж байна

Хуульзүйн байнгын хорооны хуралдаанаар Дотоодын цэргийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Дараагаар нь Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хуулийн төслийн талаар гишүүн Х.Нямбаатар танилцуулсан юм. Ажлын хэсэг зарчмын зөрүүтэй 52 саналыг бэлтгэн хуралдаанд оруулжээ.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байна. Гишүүн н.Батнасан “Эрүүгийн хуулийн төслийг анхааралтай хэлэлцэх ёстой. Хуулийн төсөлд мал хулгайлах, нийтийн албан тушаалтныг заналхийлэх зэргээр тусгасан байна. Хамгийн гол нь хуулийг амьдралд хэрхэн хэрэгжүүлэх вэ. Хариуцлагыг нь чангатгах хэрэгтэй. Энэ бүхэнд нэлээн нухацтай хандмаар байна” хэмээлээ.
"Малын хулгайн асуудлыг Эрүүгийн хуулинд тусгайлан зүйл анги болгох асуудал 2000 оноос бий болсон зүйл. Энэ нь Эрүүгийн хуулинд маргаантай асуудал байдаг. Гэхдээ эд зүйл бол эд зүйл байх ёстой гэдэг" хэмээн гишүүн Х.Нямбаатар хариулав.
Хэлэлцүүлэг үргэлжилж байна.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ