Ерөнхий сайд ”Gtime” сүлжээтэй холбоогүй

img

"Gtime" гэх сүлжээний хохирогчдын тоо нэмэгдэж, хэдэн тэрбум төгрөгийн асуудал яригдаж эхэлсэн. Тэгвэл энэ сүлжээг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат дэмжсэн гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тарав.

 

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдэгдэл гаргаж, энэ сүлжээтэй Ерөнхий сайд огт холбоогүй, дэмжээгүй гэдгийг мэдэгдэв.

 

Тус мэдэгдэлд"

 

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Gtime гэх санхүүгийн сүлжээтэй ямар нэгэн байдлаар огт холбоогүйн дээр энэ үйл ажиллагааг дэмжсэн ямар ч арга хэмжээнд оролцоогүй, энэ талаар ямар нэгэн эерэг байр сууриа илэрхийлээгүй болно. Иймд олон нийтэд итгэл төрүүлэх зорилгоор энэхүү сүлжээндээ Монгол Улсын Ерөнхий сайдын нэрийг ашиглаж байгаагаа даруй зогсоохыг зарим нэр бүхий хүнээс шаардаж байна гэжээ.

 



 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Холбоотой юм биш үү? Ерөнхий сайд конференцэд нь оролцоно гэж байна ш дээ. Ийм том хүний нэрийг зүгээр холбох уу?
2017-02-08
Зочин:
ХОЛБООТОЙ Ш ДЭЭ
2017-02-07
wak:
Gemt hergees urdichilan sergiileh heltes gej tom baiguullaga baidag gej boddog shuu! Tsagdaagiin erunhii gazariin DARGA aa!
2017-02-07