Сүхбаатарт засаглал замбараагүй байна

img

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Асгат сумдад шүлхий өвчний дэгдэлт их байгаатай зэрэгцэн тус аймагт улс төр нь ч ээдрээтэй байна.  Тодруулбал 2016 оны ИТХ-ын сонгуульд  Сүхбаатар аймгийн ИТХ-ын 33 суудлаас Ардчилсан нам 16,  Монгол Ардын нам 16 суудал авсан. Харин маргаан дагуулсан Дарьганга сумын сонгуулийг дахин зарлахад АН-аас нэр дэвшигч П.Мөнхжаргал Ардын намаас нэр дэвшигч, аймгийн Засаг дарга З.Энхтөрийг илт давуу ялснаар 17 суудалтай болсон ч  одоог хүртэл Иргэдийн тэргүүлэгчид хуралдаж чадаагүй байна. Үүний улмаас 2017 оны төсвөө батлаагүй, цалингаа ч гүйцэд тавиагүй, иргэд нь зээлээ төлж чадахгүй, хууль бус халаа сэлгээ газар авч, энэ нутгийнхны  бухимдал   дээд цэгтээ хүрчээ.

 

Тус аймгийн АН-ын гишүүд нийслэлд  ирж, хэвлэлийн бага хурал зохион байгуулан, үүсээд буй нөхцөл байдлын талаар олон нийтэд  мэдээлж байсан нь одоогоос сарын өмнөх явдал. Харин сарын дараа буюу  энэ сарын зургааны өдөр Баруун-Урт суманд хууль бусаар засаглаж буй МАН-ыг эсэргүүцэж  “ХАМТДАА ЭСЭРГҮҮЦЬЕ”  эсэргүүцлийн цуглаан зохион байгуулж, улс төрийн суулт хийнэ гэдгээ  зарлаад байсан ч Ардын намынхан  цуглааныг таслан зогсоожээ. Тодруулбал, малын шүлхий өвчин гарсан гэдгээр шалтаглан, Онцгой байдал зарлах захирамж гаргаж, хурал, цуглаан, жагсаал хийхийг хориглосноор иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг зөрчин, олон нийтийн  дуу хоолойг боомилсон байна.

 

Ингэснээр   Сүхбаатар аймгийн АН, иргэд, сонгогчдын зүгээс хийхээр бэлтгэсэн эсэргүүцлийн цуглаан болсонгүй. Хэрэв цуглаан болсон бол 3-4 мянган хүн оролцох байсан талаар эх сурвалжууд хэлж байна. Түүнчлэн  Дарьганга суманд болсон ИТХ-ын дахин сонгуульд АН-аас нэр дэвшиж,  МАН-аас өрсөлдсөн З.Энхтөрийг саналын  илт давуугаар ялсан П.Мөнхжаргалын эрхийг  батламжлахгүй байгаад бухимдсан Дарьганга сумын иргэд,  тойргийн сонгогчид ирж  хамтран  жагсаал хийх, шаардлага хүргүүлэх саналаа ирүүлээд  байж.

 

Сүхбаатар аймагт өнгөрсөн жилүүдэд  малын шүлхий өвчин  байнга гарч байсан. Өмнөх Засгийн газрын үед  шүлхий гарсан сумд, тухайн нутагт хорио цээрийн дэглэм тогтоож, иргэдэд хүндрэлгүй зохион байгуулж байлаа. Энэ удаа Ардын намынхан өөрсдийнх нь хууль зөрчсөн үйлдлийг эсэргүүцсэн иргэдийн жагсаал, цуглааныг шүлхий өвчнөөр бамбай хийн онц байдлаар халхавчлан ийнхүү зогсоосон байна.

Б.Болд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ