ТУЗ-ийн гишүүдийн цалин 480 мянгаас ихгүй байна

УИХ-ын 69 дүгээр тогтоолд тусгасан төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн төрийн төлөөллийг хэрэгжүүлж буй төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн зохистой харьцааг хангахаар 450 гишүүнийг өөрчлөн томилсон.
Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас энэ гишүүдийн цалингийн дээд хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэн буюу 480 мянган төгрөгөөс ихгүй байхаар шинэчлэн тогтоожээ.
Засгийн газрын 2013 оны 16 дугаар тэмдэглэл, 2016 оны 80 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх журам”-ын 3.7 дах заалтыг үндэслэн ТУЗ-ийн гишүүдийн цалинг шинэчилсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ